“Аваргуудын лиг”-ийн өнөө шөнийн тоглолтууд

Twitter Print
2014 оны 11-р сар 05-нд 13:18 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны клубуудын дундах тэмцээнүүдээс хамгийн нэр хүндтэй “Аваргуудын лиг”-ийн 2014-2015 оны улирал үргэлжилж байна. Урд дөрөвдүгээр тойргийн эхний найман тоглолт болсон. Харин өнөө шөнө үлдсэн найман хос тоглолтоо хийнэ. Энэ удаа Английн “Манчестер Сити”-ОХУ-ын “ЦСКА Москва”, Португалын “Спортинг”-Германы “Шальке 04”, Украйны “Шахтёр”-Беларусын “БАТЭ”, Испанийн “Атлетик Бальбао”-Португалын “Пору”, Германы “Бавари Мюнхен”-Италийн “Рома”, Францын “ПСЖ”-Кипрын “АПОЭЛ”, Голландын “Аякс”-Испанийн “Барселона”, Словений “Марибор”-Английн “Челси”-гийн оноолт таарчээ.

Одоогийн байдлаар Германы “Бавари” хэсгээсээ гарах нь тодорхой болсон. Харин долоон оноотой хэсгээ тэргүүлж буй Францын “ПСЖ”, Португалын “Порту”, Английн “Челси” клубууд өнөө шөнө ялалт байгуулж, гурван оноо авахад л хасагдах шатанд үлдэх аж. Өмнөх тойрогт “БАТЭ”-гийн хаалганд таван бөмбөг оруулсан Бразил довтлогч Л.Адриано 6 гоолтой мэргэж буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Харин Эзэн хааны багийн К.Бензема 5 гоолтой араас нь нэхэж байгаа юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.