Тоглогчдын бэртэл багуудын амжилтанд нөлөөлж байна

Twitter Print
2014 оны 11-р сар 05-нд 12:31 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирал эхлээд удаагүй байна. Өнөөдөр найман тоглолт болж байгаагаас “Милуоки Бакс”-“Индиана Пэйзерс” 87:81, “Хьюстон Рокетс”-“Майами Хит” 108:91, “Вашингтон Визардс”-“Нью Йорк Никс” 98:83, “Торонто Рэпторс”-“Оклахома Сити Тандер” 100:88, “Чикаго Буллз”-“Орлэндо Мэжик” 98:90, “Нью Орленс Пеликанс”-“Шарлотте Хорнетс”-ыг 100:91-ээр тус тус хожиж, “Клевлэнд”-“Кавалейрс”-“Портлэнд Блэзерс”, “Голден Стэйт Уорерз”-“Лос Анжелес Лэйкерс”-ын тоглолт энэ цаг мөчид үргэлжилж байна.

NBA-ийн шилдэг багуудын тоонд ороод байсан “Оклахома Сити Тандер”, “Индиана Пэйзерс” багууд лидер тоглогчдоо бэртлийн улмаас алдаж, тааруухан улирлыг эхлүүлж байна. “Аянганууд”-ын К.Дюрант хяналтын тоглолтын үеэр бэртэл авсан бол Р.Уэстбрук улирлын эхэнд гараа гэмтээж тодорхойгүй хугацаагаар тоглох боломжгүй болсон. Харин Дорнод бүсийн “Индиана”-гийн хувьд байдал бүр хүнд болж ирлээ. Түлхүүр тоглогч П.Жорж бүтэн жил сагсан бөмбөг тоглох боломжгүй болж, хүчний довтлогч Д.Уэст баруун шилбэндээ, холбогч Ж.Хилл зүүн өвдөгний гэмтлийн улмаас тоглолтуудыг өнжсөөр байгаа юм.

Тэдний бэртэл гэмтэл үүгээр зогсолгүй холбогч Си.Жей.Уотсон баруун хөлний бэртлээс болж хоёр долоо хоног талбайд гарч чадахааргүй болсон тул багийн бусад тоглогчид энэ хугацаанд өөрсдийгөө нээн харуулах боломж гарч ирсэн.

 

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.