Эбола вирус 3700 гаруй хүүхдийг өнчрүүллээ

Twitter Print
2014 оны 11-р сар 05-нд 11:11 цагт
Мэдээний зураг,

Дэлхий нийтэд аюул заналхийлж буй эбола вирусын тархалт зогсохгүй байгаа аж. Уг вирусын улмаас 4000 гаруй хүн амиа алдсан байна. Тэр дундаа Баруун Африкийн Нигери, Сьерра Леон, Либери, Гвиней, Фуркина Фасо зэрэг улсуудад энэ өвчний улмаас эцэ, эхээ алдсан хүүхдүүдийн тоо 3700-д хүрчээ. Энэ тухай НҮБ-ын Хүүхдийн сагаас мэдээлэл өгсөн юм.  Үүнтэй  холбогдуулан Гвиней улсын нийслэл Конакри хотноо өнгөрсөн бямба гарагт тэдгээр хүүхдүүдэд туслах зорилгоор орон нутгийн төрийн бус байгууллагууд хандив цуглуулах арга хэмжээ зохион байгуулсан байна.

Тус ажиллагаанд “Би эболагаар эцэг, эхээ алдсан. Надад туслаач” гэж бичсэн цагаан цамц өмссөн хүүхдүүд оролцож, гудамжаар явж буй хүмүүсийг хандив өгөхийг уриалсан аж. Хүүхдүүд эболагаар өвдөхгүй гэсэн баталгаа байхгүй бөгөөд одоогоор орон нутгийн иргэдийн асрамжид байгаа ч, олон улсын нийгэмлэгийн тусламж дэмжлэг нэн тэргүүнд хэрэгтэй байгааг “ЮНИСЕФ” онцолсон байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.