Samsung Electronics компанийн дэд ерөнхийлөгчийг хууль бусаар эм хэрэглэсэн хэрэгт 70 сая воноор торгожээ

Twitter Print
2021 оны 10-р сар 27-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Сөүл хотын шүүхээс Samsung Electronics компанийн дэд ерөнхийлөгч, Samsung группын өв залгамжлагч И Жэ Ёныг пропофол эмийг хууль бусаар хэрэглэсэн хэрэгт буруутай гэж үзэн, 70 сая вон буюу 60 055 ам. долларын торгууль ноогдуулжээ.

Өмнөд Солонгост пропофол эмийг зөвхөн эмнэлгийн орчинд ашигладаг ба ихэнхдээ гоо сайхны хагалгаанд орсон өвчтнүүдэд бичиж өгдөг аж.

Шүүх И Жэ Ёныг 2015 оны 1-р сараас 2021 оны 5-р сар хүртэлх хугацаанд пропофол эмийг эмчийн заалтгүйгээр 41 удаа хэрэглэсэн болохыг тогтоожээ.

2015 оны 1-р сараас өмнө И Жэ Ён гоо сайхны хагалгаанд орж, эмч түүнд хууль журмын дагуу өвдөлт намдаах пропофол эмийг бичиж өгч байсан удаатай аж.

Түүнээс гадна шүүх М Жэ Ёныг БНСУ-ын хар тамхи, мансууруулах бодисын тухай хуулийг давхар зөрчсөн хэмээн үзэж нэмж 17 сая воноор торгожээ.

И Жэ Ён энэ оны 8-р сард хугацаанаасаа өмнө суллагдсан ба тэрээр БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн авлигын хэрэгт холбогдсон нь тогтоогдож, шүүхээс түүнд 2017 оны 8-р сард 5 жил хорих ял оноосон юм.

2018 онд тэрээр шүүхийн шийдвэрээр суллагдсан ч 2021 оны 1-р сард дахин хорьсон юм. Коронавирусын цар тахлын үеэр БНСУ-ын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор И Жэ Ёныг хугацаанаас нь өмнө суллажээ.

2014 онд И Жэ Ёны эцэг И Гон Хи зүрхний шигдээс болж, хэвтэрт орсноос хойш И Жэ Ён Samsung группыг албан бусаар удирдаж эхэлсэн юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.