БОКСЫН ДАШТ: Б.Мишээлт ялж, Х.Энхмандах ялагдлаа

Twitter Print
2021 оны 10-р сар 27-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

Боксын ДАШТ-н хоёр дахь өдрөө Сербийн нийслэл Белград хотноо боллоо. Монгол улсаас хоёр тамирчин тулалдаж Мишээлт ялж дараагийн шатанд шалгарсан бол Энхмандахийн хувьд ялагдаж тэмцээнийг өндөрлүүллээ.

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн аваргын тэмцээн Сербид хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж, 51 кг, 80 кг-ын жингийн тулаанууд боллоо.

Манай улсаас 51 кг-ын жинд Х.Энхмандах Азербайжаны Масуд Юсифзадетэй эхний тойрогт таарч, 1:4 ялагдлаа. 63.5 кг-ын жинд Б.Мишээлт Грекийн Vasileios Makrygiannis-ийг илт илүүрхэн, 5:0 ялсан байна. тэрээр дараагийн тойрогт Тайваний Лай Чжуэнтэй тулалдана. Лай бол 25 настай. 168 см өндөр. 2013 оноос шигшээ багтаа багтсан. Риогийн олимпын наадамд оролцож, эхний тойрогт ялагдсан. 2018 оны Азийн наадам, 2017, 2019 оны Азийн АШТ, Белград, Улаанбаатарын олон улсын тэмцээнд оролцож байлаа.

Монгол улсаас эхний хоёр өдрийн байдлаар дөрвөн тамирчин тулалдаж хоёр тамирчин тэмцээнийг цааш үргэлжлүүлэх болсон бөгөөд 67-гийн жинд Баатарсүхийн Чинзориг энэ сарын 28-нд Мексикийн Хернандес Алвидрезтай, 63.5-кг-ийн жинд Баттөмөрийн Мишээлт Японы Иманага Талгатай энэ сарын 30-нд тулалдана.

Харин өнөөдөр Сербийн нийслэлд сонирхогчдын боксын ДАШТ гурав дахь өдрөө үргэлжлэн явагдана. 48 кг, 60 кг-ын тулаанууд болно. 48 кг-д монгол тамирчдаас Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт Балбын Тапа Рабинтай таарсан.

Түүнийг ялахад Германы Кристофер Гомантай тулалдана. Гоман бол 2021 оны Европын залуучуудын ДАШТ-ий шагналт тавдугаар байр эзэлж байжээ. 60 кг-д О.Тулга Тринидад Тобагогийн Филипп Доннельтэй таараад байна.

Хэрвээ ялсан тохиолдолд Израилын Бишара Саббар, Финландын Арслан Катаев нарын ялсантай учрах юм.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.