Дархан-Уул аймгийн нутгаас Сяньбигийн үеийн хаад язгууртны бунхант булш олдлоо

Twitter Print
2022 оны 06-р сар 23-нд 11:09 цагт
Мэдээний зураг,

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Гавилвуу уулын ар бэлээс Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олдлоо. Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн Профессорын 2 дугаар багийн ахлагч, доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг уг олдворыг малтан судалж байна.

Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл өчигдөр Бунхант булшны олдворуудтай танилцаж цаашид хэрхэн судалгааг хийхдээ аюулгүй байдлаа ханган үргэлжлүүлэх талаар санал солилцож холбогдох шийдвэрийг гаргасан юм.

Тус дурсгалт газар нь Монголын түүхэнд маш бага судлагдсан ховор олдвор аж. Сяньбигийн үеийн хаад язгууртнууд хамгийн том хэмжээтэй бунхант булшнуудтайгаараа онцлог.

Малтлагын ажил 2022 оны 06 дугаар сарын 06-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дуусах шатандаа буюу бунхныг судлах ажил хийгдэж байна.

 

Одоогийн байдлаар бунхны хаалганы дотор талаас 1 бүтэн тарвага, 2 араатан амьтан, 1 бугын толгой, хүний эрүү, төмөр эдлэл, хүрэл тогооны хэлтэрхий илрээд байгаа талаар судалгааны баг мэдээллээ. Мөн Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлах газрын дарга доктор М.Оюунтулга олдворуудын хадгалалт, хамгаалалтын талаас зөвлөхөөр ажиллаж байна.

 

 

Монголын түүхэнд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш ингэж олдсон тохиолдол өнөөдрийн байдлаар гараагүй гэдгийг судалгааны багийнхан хэлж байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.7) 2013-11-27 23:04
      • 0
      • 0

      Turuuchiinheesee ch iluu sanagdlaa. Barigdmal bish iluu cholootei, tegeed ardyn bish orchin uyeiin duuny cover hiij baigaa bolohoor zaluuchuudad mash ih hurne. Ardyn duu hoomiilehiig zaluuchuud neg ih sonsdoggui shuu dee. Tegeed ch gadaadyn duug hoomiileh ih sonin goe sonsogddog yum bna. Yag manai morin huuryn chuulga Michael Jacksony Beat it toglodog shig.

      Хариулах

    • Зочин

      (211.192.107.22) 2013-11-27 20:24
      • 0
      • 0

      мундаг залуу байна. Монголын хөөмийгийн урлагийг орчин үеийн дуутай ингээд холбож дуулбал хүмүүс илүү их сонсох байх

      Хариулах