Обамагийн чансаа доошилжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 05-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн чансаа урьд өмнө байгаагүй, хамгийн доод түвшиндээ очоод байгаа гэнэ. "ABC news" телесуваг, "Washington Post" сонин хамтран явуулсан санал асуулгаас үзвэл Америкийн иргэдийн 44 хувь нь л төрийн тэргүүнийхээ үйл ажиллагааг нааштай үнэлсэн байна. Энэ үзүүлэлт оны эхээр 49, Ерөнхийлөгчийн хоёрдахь бүрэн эрхийн хугацаа эхэлж байх үед 60 хувьтай байжээ.

Тэгвэл одоо насанд хүрсэн хүн амын тэн хагас шахам нь Обамагийн ажилд сөрөг үнэлгээ өгч байгаа аж. Энэ байр суурийг сонгогчдын 53 хувь нь дэмжиж буй гэнэ. Санал асуулгыг АНУ-ын Конгрессын сонгуулийн өмнөхөн явуулжээ. Шинжээчид Б.Обамагийн нэр хүнд муу байгаагаас Ардчилсан нам Конгресс дахь олонхийн байр сууриа алдаж магадгүй хэмээн үзэж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ミュウミュウスーパーコピー

      (36.67.41.91) 2017-11-02 23:53
      • 0
      • 0

      折角スタッフさんのお手紙も入っていたのに 肝心の商品状態がランク以下では残念過ぎます。 【最短当日発送】遅くとも1~2営業で出荷可能、全国一律送料無料。販売価格はフリーダイヤルにてご相談させてください♪【0601楽天カード分割】プラダ ショルダーバッグ B8348 ブラック サテン ビーズ 新品 スタッズ PRADA

      Хариулах