АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Украинд айлчиллаа

Twitter Print
2022 оны 05-р сар 09-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Украинд айлчилж, Украины тэргүүн хатагтай Елена Зеленскаятай уулзжээ.

Тэргүүн хатагтай нар Украин-Словакийн хилийн ойролцоо байрлах Ужгород хотод уулзаж, дайны улмаас гэр орноосоо дүрвэсэн иргэдийн байрлаж буй байртай танилцсан байна.

Украины тэргүүн хатагтай Елена Зеленская ОХУ Украин руу халдсанаас хойш анх удаа олон нийтийн өмнө гарч байгаа нь энэ юм.

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байдений хувьд тэрээр энэхүү айлчлалаараа "АНУ-ын ард түмэн Украины ард түмнийг дэмжиж буйг" харуулах гэсэн ба түүний хэлж байгаагаар Украинд 3 дахь сараа үргэлжилж буй дайныг даруй зогсоох ёстой аж.

Елена Зеленская Америкийн тэргүүн хатагтай дайны хэцүү цаг үед Украинд айлчилсан нь маш "зоригтой алхам" болохыг мөн Жилл Байдений айлчлал АНУ болон Украины Ээжүүдийн баярын өдөр тохиосон нь "бэлэг дэмбэрэлтэй" байсныг онцолжээ.

Тэргүүн хатагтай нар дунд сургуулийн байранд байрлаж буй иргэдтэй уулзаж, хүүхдүүдтэй тоглож, цаасан алчуураар Закарпатска мужийн сүлд болох баавгайг хийсэн байна.

Жилл Байден Украинд айлчлахаасаа өмнө Словак болон Румынд айлчилж, тэнд алба хааж буй АНУ-ын цэргүүд болон Украины дүрвэгсэдтэй уулзсан юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.