Бага оврын нисгэгчгүй онгоц устгах лазер буу бүтээжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 05-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Манай урд хөрш нисэх жижиг нисгэгчгүй онгоцыг сөнөөх хүчин чадалтай лазер буу бүтээсэн талаар “Синхуа” агентлаг мэдээлжээ.  Тус лазер бууг  Хятадын физикийн судалгааны хүрээлэн бүтээсэн бөгөөд тусах зай нь хоёр км аж.

Янз бүрийн жижиг нисдэг биетийг онилоод таван секундын дотор устгах хүчин чадалтай юм байна. Улмаар хотуудад зохион байгуулагдах томоохон хэмжээний арга хэмжээний үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад уг лазер зэвсэг ихээхэн хувь нэмэр үзүүлнэ хэмээн албаныхан найдаж байгаа гэнэ.

Бага оврын нисгэгчгүй онгоц үнэ хямд, хэрэглэхэд амар байдаг учир террористууд ашиглаж, халдлага дайралт үйлдэх магадлал  туйлын өндөр байдаг аж. Энэхүү лазер буу дээш 500 метр хүртэлх зайг 50 м/секундын хурдтайгаар туулж байгаа онох юм байна. Албаныхны мэдээлж байгаагаар 30 гаруй удаа зэвсгийг туршихад,  байгаа 100 хувь олж, устгаж байжээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.