Гурван ээлжээр хичээллэж байгаа ЕБС-уудын асуудлыг хэлэлцэнэ

Twitter Print
2014 оны 11-р сар 05-нд 08:11 цагт
Мэдээний зураг,

Туушин зочид буудлын 5 давхарт

08.30 цагт: Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хот байгуулалтын Nexus төслийн дөрөв дэх удаагийн бүс нутгийн олон улсын бага хурал эхэлнэ.

НМХГ-ын хурлын зааланд

09.00 цагт: НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар Буянт-Ухаа дахь гаалийн газрын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, Гэрээт харуул хамгаалалтын байгууллагуудад хийсэн хяналт шалгалт, Улаанбаатар хотын гаалийн газрын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт нээллтэй хэлэлцэнэ.

Нийслэлийн цагдаагийн газрын 3 давхарын танхимд

10.00 цагт: Дохионы хэлний сургагч багш бэлтгэх анхан шатны сургалтын төгсөлтийн арга хэмжээ болно.

МХЕГ-т

10.00 цагт: МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын ерөнхий байцаагчийн албан даалгавар /Модны хулгайтай тэмцэх/-ын хэрэгжилтийн явц, Ойн тухай, Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан дүнг хэлэлцэнэ.

НЗДТГ-ын А танхимд

11.00 цагт: Нийслэлийн Засаг даргын санаачлага, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр дэлхийн алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжиг 12 дугаар сард Улаанбаатар хотод тоглогдоно. Тус жүжигт тоглох хүүхдүүдийг шалгаруулж авах гэж байгаа бөгөөд энэ талаар Балетын хөгжлийн сангаас сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

Төрийн ордон Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд

11.00 цагт: УИХ-дахь эмэгтэй гишүүдийн бүлэг 2014-2015 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж байгаа ЕБС-уудын асуудлыг 2015 онд хэрхэн шийдэх вэ хэлэлцүүлгийг зохион байгуулахаар боллоо.

"Grand art exclusive gallery"-д

16.00 цагт: П.Тэмүүжингийн “Арван Баядын нутгаар” гэрэл зургийн анхны үзэсгэлэн нээгдэнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.