Ломбардны тухай хуулийн төсөл өргөн барив

Twitter Print
2014 оны 11-р сар 04-нд 18:49 цагт
Мэдээний зураг,

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.11.04/ Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга “Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай”хуулийн төсөл өргөн барилаа.

Иргэдийн бэлэн мөнгөний хэрэгцээг түргэн, шуурхай хангах үйлчилгээ бол ломбардны үйлчилгээ болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Санхүүгийн зах зээлийн оролцогчид болох банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гэх мэт салбарт тодорхой зохицуулалт бүхий тус тусын хууль тогтоомжууд үйлчилж, хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй төрийн байгууллагууд ч ажиллаж байна. Гэвч энэ зах зээлийн нэг оролцогч болох ломбард буюу барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааг эрхлэх этгээдийн үйл ажиллагаа маш дутмаг зохицуулалттай, ямар ч хяналтгүй байсаар байгааг хууль санаачлагч тайлбарлав.

Иймд дээрх асуудлыг шийдвэрлэх, тодорхой зохицуулалтгүй байгаа салбарыг зохицуулалттай болгох, нийгэмд бий болгож байгаа сөрөг үзэгдлийг арилгах хэрэгцээ, шаардлага нь энэ хуулийн төслийг боловсруулах гол үндэслэл болж байгаа юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.