Бага Доналд Трамп Монголд хийсэн аяллынхаа үеэр ан хийж, аргаль буудан алжээ

Twitter Print
2019 оны 12-р сар 12-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

Английн The Guardian сонинд бичсэнээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүү Бага Доналд Трамп өнгөрсөн зун Монгол улсад хийсэн аяллынхаа үеэр ан хийж, ховордсон амьтны тоонд орох зэрлэг хонь болох аргаль буудан хөнөөжээ.

Ховор амьтны тоонд орох аргалыг буудах зөвшөөрлийг Монгол улсын Ерөнхийлөгч Х. Баттулга өгсөн байна. Монголд хийсэн аяллынх нь үеэр Бага Доналд Трампыг Америкийн болон Монголын аюулгүй байдлын ажилтнууд дагалдан явсан гэнэ. Маш том хэмжээтэй угалзалсан эвэртэй аргаль нь Монгол улсын үндэсний баялагт тооцогддог бөгөөд "уг зэрлэг хонийг алах зөвшөөрлийг мөнгөтэй, улс төрийн салбарт холбоо сүлбээ сайтай" хүмүүс л авч чаддаг гэдгийг The Guardian онцолжээ.

Бага Доналд Трамп Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзах үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгчийн хүүгийн хувиар түүнд аргал агнах зөвшөөрөл өгч болох эсэхийг асуусан хэмээн ProPublica сайтад бичсэн байна. ProPublica мэдээллийн сайтад бичсэнээр,"Бага Доналд Трамп лазер овоо хараатай буны тусламжтайгаар аргалыг шөнө агнасан. Түүнтэй хамт явсан хөтөч аргалыг төхөөрөх гэхэд нь зогсоож, аргалын эвэр, арьсыг гэмтээж, муухай болгохгүй гэсэн үүднээс аргалын биеийг бүхлээр нь мөнгөлөг цаасаар ороохыг хүсчээ.

Donald Trump Jr killed rare endangered sheep in Mongolia with special permit зурган илэрцүүд

Түүнчлэн тэрээр мөн л агнахад тусгай зөвшөөрөл шаардлагатай халиун бугыг агнасан байна." Ангийн олзоо хил давуулах тухай асуудал нь АНУ-д тулгамдаад буй асуудлын нэг бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ангийн олзыг хилээр нэвтрүүлэх явдлыг буруушааж буйгаа илэрхийлж байсан ч түүний хоёр хүү хоёулаа ангийн хорхойтон гэдгээрээ алдартай билээ. Ерөнхийлөгч Д. Трампын засгийн газар ангийн олз болсон ховор амьтдын цогцсыг хилээр оруулах явдалд хориг тавьсан ч хоригийг тогтоохдоо алдаа гаргасан нь анчид цаашид ч амьтдын цогцсыг хилээр үргэлжлүүлэн давуулах боломжтой байсаар байгааг шүүхээс тогтоосон байна.

Эх сурвалж: The Guardian 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.