БНСУ-д нутаг нэгтнээ хөнөөсөн хэргээр Монгол Улсын иргэн А-г цагдан хорилоо

Twitter Print
2020 оны 07-р сар 09-нд 17:16 цагт
Мэдээний зураг,

Сөүл хотын Жүнгбү цагдаагийн газраас нутаг нэгтнээ бүлэглэн зодож танхайрсан хэргээр Монгол улсын иргэн А-г цагдан хорилоо. А нь өнгөрсөн 5-ны өдрийн өглөө 7 цагийн үед Сөүл хотын Жүнггү дүүргийн нэгэн 24 цагийн дэлгүүрийн өмнөх зам дээр хамт явж байсан 3 хүний хамт Монгол улсын иргэн В-г бүлэглэн зодсон хэрэгт холбогдож байгаа юм.

А-ийн талыхан архи ууж байх үедээ зүс үл таних В-тэй муудалцаж хэргийг үйлдсэн ажээ. Цагдаагийн газраас зодоонд оролцсон бусад 3 Монгол иргэнийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн боловч тэдгээр нь гэмт хэргийн үйлдэлд харьцангуй бага оролцсон хэмээн зөвхөн А-г хорих тогтоол гаргажээ. 

Зодуулсан иргэн В нь ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад 9-ний өдөр нас барсан байна. Цагдаагийн газраас Үндэсний шинжлэх ухааны судалгааны хүрээлэн рүү цогцост шинжилгээ хийх хүсэлтийг хүргүүлж, түүний үр дүнд үндэслэн эдгээр бүлэг хүмүүст талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлийн оролцоог хянан шалгах болно хэмээлээ.

Орчуулсан:  Ц.Өнөрзаяа, БНСУ

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.