Л.Гансүх ойр дотныхонтойгоо хуйвалдаж, Засгийн газрын нөөц хөрөнгөөс завшсан шинэ баримтыг АТГ дэлгэлээ

Twitter Print
2014 оны 11-р сар 04-нд 17:18 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон түүнтэй хамт хэрэгт холбогдсон сэжигтнүүдийн талаар АТГ-аас мэдээлэл хийлээ. Л.Гансүхийг шалгаж эхэлснээс хойш тус газрыг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, Хүний эрх, эрх чөлөөнд халдаж буй мэтээр ташаа мэдээлэл цацах болсон тухай тэд мэдээллийнхээ эхэнд онцолсон.

Тиймээс Л.Гансүхийн холбогдоод байгаа хэргийн бодит байдлыг олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж АТГ-ынхан үзжээ. Тус газрын мэдээлж буйгаар Л.Гансүх нарын 10 хүн нь нийт  13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болохыг тус газраас гаргасан шинжээчдийн баг тогтоогоод байгаа гэнэ.  Мөн Л.Гансүх нь өөрийн хүрээллийн хэд хэдэн хүнтэй нийлж, шинээр аж ахуйн нэгж байгуулан Багануур ХХК-тай нүүрс нийлүүлэх, тээвэрлэх гэрээ байгуулж ажилласан байна. Тухайлбал Л.Гансүхийн эхнэрийнх нь төрсөн дүүгийн охин нь Багануур ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор нь ажиллаж байсан тухай дуулгав. Түүнчлэн худал тайлан гаргаж, Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 854 сая төгрөг гаргуулж байсан тухай ч мэдээллээ.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа ар гэрийнхэнтэй нь болон холбогдох хүмүүстэй уулзуулж байсан талаар хэлсэн.

Түүнчлэн Мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахаар завдсан, нөлөөлөх гэж оролдсон, төрийн өндөр албан тушаалтны нэр барьсан гэх үндэслэлээр Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад холбогдох баримтыг хүргүүлсэн байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат "2012-2013 оны гэрээний дагуу нийтдээ 249 мянган тонн нүүрсийг 6.8 тэрбум төгрөгөөр "Багануур" ХХК-иас худалдаж авсан. Эргүүлээд 2012-2014 онуудад 19.9 тэрбум төгрөгөөр борлуулсан байдаг. Борлуулсан үнийг та бүхэн мэдэж байгаа. Иргэдэд нэг тонныг нь 80000 төгрөгөөр борлуулж байсан. Уг асуудлаар Үндэсний аудитын газар шалгалт хийж, дүгнэлт гаргасан. Дээрээс нь АТГ-т шалгагдаж эхэлсэнтэй холбоотойгоор шинжээч нарыг томилон ажиллуулж, давхар дүгнэлт гаргуулж асуудлыг нягталж үзэхэд “Эм Жи Эл Эс Пи Ди” болон “Эм Жи Эл Эс Пи” компаниуд нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд нийтдээ 4 тэрбум 915,6 сая төгрөгний ашигтай ажилласан байна. Мөн 963 сая төгрөгийн хөрөнгийг бэлтгэж авсан байна. Өөрөөр хэлбэл эдгээр хоёр аж ахуй нэгжүүд хөтөлбөрийг хэрэгжүүлснээс алдагдалтай ажилласан гэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Ашгийг нь тухайн хоёр аж ахуй нэгжээр нь ангилж үзвэл “Эм Жи Эл Эс Пи” 3,2 тэрбум, “Эм Жи Эл Эс Пи Ди” 1.6 тэрбумын ашигтай ажилласан нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг.

"Багануур" компанийн хүлээсэн алдагдал одоогийн бидний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдлаар 2.8 тэрбум төгрөг байгаа. Шалгалтын явцад нэр дурдагдсан, хэрэгт холбогдож байгаа хүмүүс дээрх аж ахуй нэгжүүдийн кассаас, харилцах дансуудаас ихээхэн хэмжээний мөнгийг баримтггүйгээр авч ашигласан байх үндэслэл давхар тогтоогдож байна. Үүнийг үргэлжлүүлэн шалгаж байна. Одоогоор хэн хэдэн төгрөг авсныг тодорхойлон хэлэх боломжгүй байна.

Цагдан хориотой байх хугацаанд хэргийн холбогдогч нарт эргэлт уулзалт тогтмол оруулж байсан. Л.Гансүхэд нийт 20 удаа, Мөнгөнтуяад 21, Тулгад 10, Төмөрбаатарт 9, Батхуягт 10 удаа тус тус эргэлт оруулсан. Ялангуяа Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн тухайд эхнэр хүүхдээс нь гадна дэмжигч, намын гишүүд төлөөллийг нь ч гэсэн чөлөөтэй уулзуулж байсан. Эдгээр яллагдагч нарыг өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээр нь бүрэн хангаж ажилласан. Зарим өмгөөлөгч уулзуулахгүй байна, хууль зөрчиж байна гэсэн асуудал ярьж байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38-р зүйлд зааснаар хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой этгээдүүд нэг өмгөөлөгчтэй байж болохгүй байдаг. Тийм учраас мөрдөн байцаалт эхэлж байх үед харилцан эсрэг сонирхолтой этгээдүүдийг нэг өмгөөлөгчөөр өмгөөлүүлэхгүй гэсэн шаардлагын үүднээс өмгөөлөгчийг нь нэг хүнтэй нь уулзуулаад, нөгөө хүнтэй нь уулзуулахгүй байх шаардлага тавьж ажилласан. Бусдаар бол өмгөөлөх эрхийг нь бүрэн хангаж ажиллаж байсан. Одоогийн байдлаар Л.Гансүх гурван өмгөөлөгчтэй, Тулга хоёр өмгөөлөгчтэй, Мөнгөнтуяа гурав, бусад нь нэг өмгөөлөгчөөр эрхээ хангуулж байна" гэсэн юм.

Цагдан хоригдох аргагүй хүнд өвчтэй гэгдээд байгаа Тулгыг яагаад батлан даалтанд гаргаагүй талаар сэтгүүлчдийн асуултанд "Цагдан хоригдох хугацаанд өвчилсөн этгээдүүдийг тухай бүрт нь эмнэлгийн үзлэг, хяналтад хамруулж, шаардлагатай тохиолдолд цагдан хорих төвийн болон нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлсэн. Тухайлбал, цагдан хоригдож байгаа яллагдагч Тулгын ар гэртэй ярьж тохирсоны дагуу Улаанбаатар Сонгдо эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн шинжилгээ хийлгүүлж, уг эмнэлэгт нь 18 хоногийн хугацаанд эмчлүүлээд, цаашид нарийн мэргэжлийн эмчид эмчлүүлэх шаардлагагүй, таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх хугацаанд эмчилгээ хийх боломжтой гэсэн дүгнэлтийг эмч нар гаргасан болохоор буцаан цагдан хорих байранд шилжүүлсэн. Тулга 2010 оноос хойш нурууны бэртэлтэй байсан. Сая эмчийн дүгнэлтээр нурууны бэртлийн улмаас цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэсэн дүгнэлт гараагүй. Мөн хязгаарлагдмал бус хэмжээнд үйл хөдлөл хийх боломжтой гэж дүгнэсэн. Мөнгөнтуяа мөн л нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлсэн. Ходоодны бага зэргийн үрэвсэлтэй. Энэ нь мөн л цагдан хорих байрны нөхцөл шаардлагыг хангахгүй байх хүндэрсэн хэлбэр биш гэсэн эмчийн дүгнэлт гарсан" гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.244) 2015-07-01 17:51
      • 0
      • 0

      uneheer ih hemjeenii mungu idsen bol tuluuleh l heregtei shd,

      Хариулах

    • ахмад дайчин

      (103.26.194.225) 2015-04-01 20:17
      • 0
      • 0

      Хийсэн нь баттай нотлогдож байгаа бол одоо яалтай, ер нь тангарага өргөсөн төрийн хүн тангарагаа няцсан бол хатуу цээрлэл хүлээх ёстой.

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.48) 2015-02-24 15:34
      • 0
      • 0

      genet ih ideh gedsend haltai gej...

      Хариулах

    • Зочин

      (202.131.233.138) 2014-11-10 16:42
      • 0
      • 0

      ochnoo emneleg, surguuli barih mungiig neghen hun hedhen huntei niileed ingeed idchih gej dee... arai ch dee.. tsaana chin olon myangan huuhed ovdood shalan deer hevtej bhad arai ch dee... ene olon hunii haraaliig idej zovlong n nemj bgaa ter humuus heden uye udmaaraa tamlagdaj zovj tarchlaasai bilee... adgiin bertegchid.. ted yamar ene mungiig uhehdee avaad uheh bish.. ur huuheddee gai chirch bgaagaa yu gej bodood yavdag yadmaghan bodoltoi huurnuud ve.. olood ilruulsiin bol tegeed el tod shiitgeh heregtei, hohiroliig n ur huuhed huvaaj idsen buh humuuseer n tuluuleh heregtei sh dee

      Хариулах

    • irgen

      (103.229.121.132) 2014-11-05 10:09
      • 0
      • 0

      idsen bol ylaa edleh estoi. luivarchdiig agnaval mongol uls maani hogjino

      Хариулах

    • тлллл

      (112.72.13.187) 2014-11-05 08:46
      • 0
      • 1

      Алтанхуяг сайд олсон хэдээс нь хүртсэн үү ? үгүй юу ? шалга.

      Хариулах

    • IRGEN

      (103.229.122.99) 2014-11-04 18:13
      • 0
      • 1

      ALTANHUYGIIG CH BAS SHALGAH HEREGTEI ALBAN TUSHAALAA ASHIGLAJ GANSUHIIG ERGEJ OCHSON SHUU DEE ATG IINHAAN MON TEMKA SAID CH DAGAJ YBSAN BIZ DEE AMJILT HUSII SAIN AJILLAJ BAINA SHUU

      Хариулах