
УИХ-ын ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг баталлаа. Энэ 2020 онд 2 их наяд төгрөгөөр өр дарна гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. Үүнд бондын төлбөр:
-
2012.12.05-нд гаргасан “Чингис” бондын хүүгийн төлбөр 145.3 тэрбум төгрөг;
-
2016.03.15-нд авсан Кредит Свисс банкны зээлийн төлбөр 304.4 тэрбум төг;
-
2016.04.06-нд гаргасан “Мазаалай” бондын хүүгийн төлбөр 153.3 тэрбум төг;
-
2017.03.09-нд гаргасан “Хуралдай” бондын хүүгийн төлбөр 147.7 тэрбум төгрөг;
-
2017.10.26-нд гаргасан “Гэрэгэ” бондын хүүгийн төлбөр 127.2 тэрбум төгрөг;
Хөнгөлттэй зээлийн төлбөр:
-
1991 оноос хойш авсан нийт 270 гадаад хөнгөлөлттэй зээлийн төлбөрт 639.0 тэрбум төгрөг төлнө:
-
АХБ-ны 60 зээлийн төлбөр 272.3 тэрбум төгрөг;
-
Дэлхийн банкны 46 зээлийн төлбөр 72.7 тэрбум төгрөг;
-
Япон Улсын 23 зээлийн төлбөр 121.6 тэрбум төгрөг;
-
БНХАУ-ын 23 зээлийн төлбөр 85.3 тэрбум төгрөг.
Дотоод үнэт цаасны төлбөр:
-
Дотоод үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөр 420.1 тэрбум төгрөг төлнө.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.