
1912 оны 06-р сарын 08-ны өдөр Independent Moving Pictures (IMP), Powers Motion Picture Company, Rex Motion Picture Manufacturing Company, Champion Film Company, Nestor Film Company, New York Motion Picture Company-ийг нэгтгэн Universal Film Manufacturing Company байгуулагдсан бөгөөд энэ нь анхны босоо удирдлагын системтэй киноны павилон, кино үйлдвэрлэл, түгээлт гэх мэт бүхий л салбараа нэгтгэсэн анхны студийн системийн эхлэл болсон юм.
Энэ үе ноён Эдисоны монополчлолын үе байсан ба хэн нэгэн кино бүтээхдээ Latham Loop дээр үндсэлсэн камер болон проекторуудыг нь ашигладаг, сурталчилгаа хийхэд ч түүнд мөнгө төлдөг байсан. Бүүр нийтэд тоглуулахыг ч Edison-backed Motion Picture Patents Company эзэмшихийг эрмэлзэж байсан байна.
Carl Laemmle болон түүний нөхөд бүтээлээ Эдисоны дор нийтэд түгээхийг эсэргүүцхээр шийдсэн байна. 1909 онд Лаэмли хамтрагч Abe Stern болон Julius Stern нартайгаа хамтран Yankee Film Company-г байгуулжээ. Төд удалгүй компаний нэрийг Independent Moving Pictures Company (IMP) болгон өөрчилсөн бөгөөд 20-р зууны эхээр хамгийн олон кино үйлдвэрлэсэн New Jersey мужийн Fort Lee студи дээр байрлаж байжээ.
Лаэмли Эдисоны системээс татгалзахаас гадна тухайн үеийн киноны жүжигчдийн оргил болж байгаа хүмүүсийг нэрлэн өөртөө татаж байсан нь одоогийн “Од”-дын систем бий болоход нөлөө үзүүлсэн.
1910 онд тэрээр өмнө нь "The Biograph Girl" нэрээр алдаршаад байсан Florence Lawrence болон King Baggot нарыг онцгойлон сурталчилсан нь магадгүй анхны студи маркетинг болсон байна.
Ер нь бол Universal Film Manufacturing Company 1912 оны 4-р сарын 30-нд Нью-Йорк хотд байгуулагдсан. Гэхдээ энэ нь зөвхөн ганц nickelodeon буюу кино гаргах танхимын төдий байсан бол Independent Moving Pictures (IMP)тэргүүтэй компаниудыг 06-р сарын 08-нд нэгтгэснээр жинхэнэ утгаараа цогц студи болсон бөгөөд Лаэмли эцэст нь бусад нэгдсэн компаниудаа бүдгийг худалдан авсан байна. Энэ цаг үед кино урлагийн төвлөрөл баруун зүгт үүсч байсан тул тэд ч Universal компаниа Холливуудруу төвхнүүлсэн юм.
1915 оны 3-р сарын 15-ны өдөр Лаэмли дэлхийн хамгийн том кино үйлдвэрлэлийн байгууламж болох Universal City Studios-ийг Холливудын Кахуенга амны дэргэд байрлах 0.9 км2 ферм дээр нээлээ. Студи нь Universal-ийн үйл ажиллагааны гуравдахь том салбар болсон бөгөөд тусдаа охин компани болжээ.
1927 оны 4 сар хүртэл Лаэмли студийнхээ бүх кинонд зөвхөн сайн сайхныг харуулна гэж тэмүүлж байсан бол энэ хугацаанд бусад зүй бус дүрс агуулсан кинотой студиуд илүү их ашиг олж байлаа. Тиймээс дээрх огнооноос эхлэн шийдвэрээ өөрчилсөн байна.
1927 оны 03 сарын 04-нд хүүхэлдэйн киноны продюссер Charles Mintz гүйцэтгэх захирал R. H. Cochrane-тэй “Oswald the Lucky Rabbit”хүүхэлдэйн кино бүтээх гэрээ зурав. Минтзийн Винклер студийн удирдлага дор Уолт Дисней, Уб Айверикс уг киноны анимэйшнүүдийг хийсэн бөгөөд дэлгэцэнд гараад муугүй амжилт үзүүлэв.
Студийн тэргүүний албыг бэлгэнд авсан бага Лаэмли студиэ шинэчлэхийг эцгээсээ шаардаж чадсан бөгөөд шинээр театр худалдан авч, студийг дууны үйлдвэрлэлийн техникээр тоноглож, хэд хэдэн удаа орчин үеийн техник шинэчлэлт хийв. Энэ бүх хичээл зүтгэлийн эцэст тэрээр Edna Ferber's романаас сэдэвлэсэн Show Boat (1929), Юниверсал студийн хувьд анх удаа хөгжмийн бүх найруулгыг багтаасан Broadway (1929), King of Jazz (1930) бүтээлүүд хийгдсэн бөгөөд хамгийн гайхалтай нь энэ оныхоо Оскарын шилдэг киногоор шалгарсан All Quiet on the Western Front (1930) бүтээлүүд хийгдсэн байна.
Лаэмли студид зориулан шинэ төлөвлөгөө боловсруулж 1940-өөд он хүртэл үргэлжилсэн аймшгийн кинонуудын цувралыг эхлүүлжээ. Эцэст нь “Universal horror” гэдэг хочтой болсон байна. Энэ үед Dracula (1931), Frankenstein (1931), The Mummy (1932), The Invisible Man (1933) кинонууд бүтээгдэв. Мөн энэ үеэр Imitation of Life (1934), My Man Godfrey (1936) зэрэг кинонууд ч хийгджээ.
Энэ их амжилтын хажуугаар тэд томоохон зээл авсан байсан тул 1943 он хүртэл олон ангит кинонуудад хөрөнгө оруулалт хийж өөрийн гэсэн жүжигчидтэй бололгүй хямд төсвөөр бүтэх цувралууд дээр ажиллаж байсан байна. Ингээд 1925 онд хийсэн ч төдийлөн амжилт олоогүй Phantom of the Opera (1943) киноны эхний зургууд тун амжилттай болсон тул Холливудын томоохон студиудаас бараг хамгийн сүүлд өндөр дэвшилттэй Technicolor системийг кинондоо байнга ашиглаж байхаар шийджээ.
Энэ үед жүжигчид нэг студид харьяалагдан тогтмол цалин авч бусад студиудын кинонд тоглож чаддаггүй байв. Харин MCA агентлагийн зуучлагч Lew Wasserman өөрийн жүжигчин James Stewart-ыг Юниверсалтай гэрээ хийлгэхдээ тоглоомын дүрмийг өөрчлөн киноны ашгаас хувь хүртхээр тохиролцсон байна. Түүнтэй хамтран хийсэн гурван киноны нэг болох Winchester '73 (1950) кино амжилт олсон тул үүнээс хойш Universal болон бусад студийн хувьд ч жүжигчидтэй шинэ системээр ажиллах боломж нээгдсэн байна.
1950-аад оны сүүлчээр Телевиз олон нийтийн хэрэглээ болсноор кино театруудын үзэгч буурч эхлэв. Universal компани 1958 онд 1.5 км2 талбайтай студиэ 11 сая доллараар MCA компанид нэрийг нь Revue Studios болгон зарахаар тохиролцов. Энэхүү үйл явдал компанид шинэ эргэлт авчиран MCA-ийн агентууд Doris Day, Lana Turner, Cary Grant, болон найруулагч Alfred Hitchcock нартай Юниверсал хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. 1962 оны дундуур Decca Records, MCA нар нэгдэх саналыг харилцан хүлээн зөвшөөрч компаний Universal International нэрийг Universal Pictures болгон буцаав. Хоёр студийг нэгтгэхээс өмнө MCA-ээр дамжиж гарсан бүх авьяастнуудыг Universal-тай гэрээ хийлгэсэн байв.
Энэхүү амжилтыг харсан Metro Goldwin Mayer компани United Artists-ийг худалдаж аваад мөн гадаадад киногоо гаргах гэсэн боловч CIC-ийн гишүүн биш тул болохгүй байв. Тиймээс тэд CIC-д MGM-ыг оруулахын тулд нэрээ United International Pictures /UIP/ болгожээ. Энэхүү томоохон нэгдэл нь E.T. the Extra-Terrestrial (1982), Back to the Future (1985), An American Tail(1986), The Land Before Time(1988), Field of Dreams (1989), and Jurassic Park (1993) зэрэг шилдэг кинонуудыг бүтээжээ. 1997 онд шинээр гарч ирж байгаа DreamWorks студийн бүтээл мөн UIP-ээр дамжин олон улсад гардаг болов.
MCA-ийн тэргүүн Lew Wasserman ТВ, кабелийн сүлжээгээ өргөжүүлэхэд санаа тавин томоохон хөрөнгө оруулагч хайж байсан бөгөөд тэрээр японы электроникийн компани Matsushita Electric (одоо Panasonic гэгддэг)-д 1990 онд MCA-г 6,6 тэрбум доллараар заржээ. Бөөн наймаа, дарга цэргийн халаа солио дунд явсаар эцэст нь 2011 онд GE корпраци NBC Universal-ийн үлдсэн 20 хувийг авснаар бүрэн өөрийн болгов.
Ингээд ч наймаалцал дууссангүй GE компанийхаа 51 хувийг Comcast-д зарав. 2013 онд Comcast үлдсэн 49 хувийг 16,7 тэрбум төгрөгөөр худалдан авч Universal нэг талдаа багтав.
2016 оны эхээр Perfect World Pictures нь Universal компанитай урт хугацааны хамтын санхүүжилтийн гэрээ байгуулснаа зарласан бөгөөд энэ нь Хятадын компани АНУ-ын томоохон студитэй олон жилийн шууд хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн анхны тохиолдол юм.
2016 онд Universal-ийн толгой NBCUniversal нь DreamWorks Animation-ыг 3.8 тэрбум доллараар худалдан авав. Тэд How to Train Your Dragon: The Hidden World киног өөрсдийн хамтарсан нэрээр гаргасан.
Одоо тус компаний толгой нь NBCUniversal Film and Entertainment бөгөөд Universal Animation Studios, Illumination, Focus Features, Universal Pictures Home Entertainment гэсэн дөрвөн үндсэн салбартай DreamWorks Animation, Amblin Partners, Working Title Films, NBCUniversal Entertainment Japan, United International Pictures (50%), Rede Telecine, OTL Releasing, Back Lot Music гэсэн охин компаниудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Florida, California, Япон бас Сингапорид Universal Them Park буюу нийтэд үйлчилдэг зугаацлын парктай юм. Бас кино үйлдвэрлэгчдэд техник болон павилон бусад түрээсийн болон зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг Universal Studios Lot, Universal Studios Florida Production Group гэдэг хоёр салбартай.
Өнөөдөр Хойд Америк дахь кино үйлдвэрлэлийн ашгийн 11,5%-ийг дангаараа хүртдэг агуу том айл болжээ. Тэд Jaws, E.T., Jurassic Park, Despicable Me, Fast and Furious, Mummy, King Kong, Mr Bean, Bruce Almighty, Kung Fu Panda, The Flintstones, Back to the Future, Sherlock Holmes, American Pie, Madagascar, Trolls, Shrek, The Strangers, The Croods, How to train your dragon-ы эзэд шүү дээ.
Гүндсамбуугийн Ариунчулуун
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.