“Тэнгэрийн тойрог” зам 6-12 метрийн өндөрт байрлана

Twitter Print
2020 оны 03-р сар 12-нд 18:28 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар томоохон хоёр төсөл хэрэгжүүлэх болсон талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлсэн. 

Тэрбээр “Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг учраас тулгамдсан асуудал их бий. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас дорвитой арга хэмжээ авсан. Одоо нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулах ажлуудыг эхлүүлэх боллоо. Үндэсний хөгжлийн газраас хэрэгжүүлэх “Тэнгэрийн тойрог” төслийн хүрээнд нийслэлийн А бүсэд зам барихаар төлөвлөсөн. Энэ нь 6-12 м өндөрт 13 км урт, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байх учраас замын хөдөлгөөний түгжрэлийг 46.5 хувиар бууруулна. Орох, гарах 27 цэгтэй бөгөөд үүгээр зорчсон иргэдээс хураамж авна. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 800 сая ам.доллар. Нэг тээврийн хэрэгслээс 6.5 км зам туулах болгонд нэг ам.доллар, түүнээс цааш километр тутамд 15 центийн хураамж авна. Ингэснээр зургаан жилийн дотор зээл болон хүүгээ төлж дуусгана гэсэн тооцоо гаргасан. Бүтээн байгуулалтыг 2-3 жилийн дотор дуусгахаар төлөвлөсөн” гэлээ.

Сансарын аюулгүйн тойрог -Зүүн дөрвөн зам-“Нарантуул”-“Дүнжингарав”-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хан-Уул дүүрэг-Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-Зуун айл гэсэн чиглэлд уг зам холбогдоно. Өөрөөр хэлбэл, уг төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хот 6-12 метрийн өндөрт байрлах тойрог хэлбэрийн замтай болох гэнэ.

Үүгээр нийтийн тээвэр явуулах боломжтой байхаар төсөлд тусгажээ. Засгийн газар болоод орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргахгүй, 25 жилийн хугацаатай концессоор уг төслийг хэрэгжүүлэхээрээ онцлог аж. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (107.77.106.128) 2020-03-13 05:41
      • 0
      • 0

      Yun tengeriin toirog ve Hen ni virus dalimduulaad mungu ugaah argaa shurguulaad bainaa

      Хариулах