“Аянганууд” хэзээ ниргэж эхлэх вэ

Twitter Print
2014 оны 11-р сар 04-нд 15:06 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр NBA-ийн талбайд зургаан тоглолт боллоо. Эдгээрээс “Хьюстон Рокетс”-“Филадельфи 76” 104:93, “Бруклин Нэтс”-“Оклахома Сити Тандер” 116:85, “Мемфис Гризлес”-“Нью Орленс Пеликанс” 93:82, “Даллас Маверикс”-“Бостон Селтикс” 118:113, “Сакраменто Кингз”-“Денвер Нагеттс” 110:105, “Лос Анжелес Клипперс”-“Юта Жаз”-ыг 107:101-ээр тус тус хожсон аж. Энэ өдрийн онцлох тоглолт нь “Бруклин Нэтс”-“Оклахома Сити Тандер”-ын тулаан байлаа.

Өрнөд бүсийн шилдэг баг “ОКС”-гийн тоглогчид улирлын эхэнд гэмтэл бэртлийн асуудалд орж, К.Дюрант, Р.Уэстбрук нар хэсэг хугацаанд талбайд гарах боломжгүй болсон. Тэднийг эзгүйд баг нь гурав дараалан ялагдал хүлээсэн. Брулин хотод болсон энэхүү тоглолтонд зочин багаас Р.Жексон 23 оноо, Ф.Жонс, М.Телфайр 16 оноо, С.Ибака 15 оноо, 9 удаа самбараас бөмбөг авчээ. Харин талбайн эздээс Б.Лопез 18 оноо, 6 самбар, А.Андерсон 18 оноо, Д.Уильямс 17 оноо, 9 оновчтой дамжуулалт, Ж.Жонсон 13 оноо, Б.Богданович 12 оноо, .Пламли 10 зэрэг бүгд жигд тоглолтыг үзүүлжээ.

Залуухан бүрэлдэхүүнтэй “Оклахома Сити Тандер” 2012 онд NBA-ийн финалд гарч ирсэн ч Л.Жеймс, Д.Уэйд, К.Бош нар тэдний мөрөөдлийг үгүй хийж байв. Түүнээс хойш тогтмол өндөр амжилт гаргаж байгаа ч аваргын хэмжээнд хүрэхгүй байгаа нь хөгжөөн дэмжигчдынхээ урмыг хугалсаар байна.

 

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.