“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

Twitter Print
2014 оны 11-р сар 04-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” А/933 дугаар захирамжийн дагуу “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцны эрэлтийг дэмжих зорилгоор орон сууцны санхүүжилтийн оновчтой механизмыг боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллана. Орон сууцны  санхүүжилтийн хувилбарыг боловсруулж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулахыг тус Ажлын хэсэгт даалгалаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.