Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын хүүхдүүд шинэ сургуультай боллоо

Twitter Print
2014 оны 11-р сар 04-нд 13:54 цагт
Мэдээний зураг,

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 320 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургууль өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ. Тус сургуулийн барилгыг “ӨВМТХ” компани улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу 2 тэрбум 20 сая төгрөгөөр хоёр жилийн хугацаанд барьж гүйцэтгэн хүлээлгэн өгч байгаа юм.

Халуун хүйтэн устай, орчин үеийн стандартаар баригдсан шинэ сургуультай болсондоо багш, сурагчид төдийгүй нутгийн иргэд баяртай байлаа. 

Бат-Өлзий сум нь 7000 гаруй хүн амтай томоохон сум бөгөөд сумын сургуульд өдгөө 1500 гаруй сурагчид гурван ээлжээр хичээллэдэг байсан юм. Харин шинэ сургууль нээгдснээр хүүхдүүд хоёр ээлжээр хичээллэхийн зэрэгцээ чөлөөт цагаа сургууль дээрээ авьяасаа нээх, давтлага авах анги танхимтай болж байгаа юм. 

Сургуулийн нээлтийн ажиллагаанд БШУЯ-ны хэлтсийн дарга Ц.Баярхүү, Аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн, Гавьяат тамирчин Т.Үйтүмэн нарын хүмүүс оролцжээ.

Сонирхуулахад Бат-Өлзий сумын дунд сургууль нь боксийн спортын анхны гавьяат дасгалжуулагч Б.Олзод агсны нэрэмжит бөгөөд шинэ сургуулийн нээлтэд Б.Олзод агсны хүү О.Бум-Ялагч ирж хүндэтгэл үзүүлжээ.  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.