
Италийн хөлбөмбөгийн дээд лигийн энэ улирлын 10-р тойргийн тоглолтууд боллоо. Тэмцээнийг ганцхан хожигдолтой тэргүүлж буй “Ювентус”, “Эмполи”-г талбай дээр нь 1:0-ээр буулган авсан. Мөн “Наполи”-“Рома” 2:0, “Парма”-“Интер” 2:0, “Сампдори”-“Фиорентина” 3:1, “Женоа”-“Удинезе” 4:2, “Палермо”-“Милан” 2:0, “Лацио”-“Кальяри” 4:2-оор хожсон бол “Сесьена”-“Хеллас Верона” 1:1, “Турин”-“Аталанта” 0:0-ээр тэнцсэн байна.
“Сери А”-г арван тойргийн дараах байдлаар “Ювентус” 25 оноотой тэргүүлж, “Рома” 22, “Лацио”, “Сампдори” 19, “Наполи”, “Женоа” багууд 18 оноотой лигийг үргэлжлүүлж байгаа. 11-р тойргийн тоглолтууд энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болох бөгөөд “Сассуола”-“Аталанта”, “Сампдори”-“Милан”, “Кальяри”-“Женоа”, “Эмполи”-“Лацио”, “Верона”-“Сесьена”, “Палермо”-“Удинезе”, “Ювентус”-“Парма”, “Фиорентина”-“Наполи”, “Рома”-“Турин”, “Интер”-“Хеллас Верона” багууд оноолт таарчээ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505