С.Агуэро “Премьер лиг”-т богино хугацаанд хамгийн олон гоол оруулжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 04-нд 12:57 цагт
Мэдээний зураг,

120 гаруй жилийн түүхтэй Английн хөлбөмбөгийн дээд лигийн шилдэг довтлогч нарыг нэрлэжээ. Гэхдээ энэ удаа 1992-1993 оны улиралд “Премьер лиг” гэдэг болсноос хойш хамгийн богино хугацаанд олон гоол оруулсан тамирчдыг тодруулсан юм. Аргентины шигшээ болон “Манчестер Сити”-гийн С.Агуэро 6782 миунтад 62 гоол оруулж, богино хугацаанд хамгийн олон гоол оруулсан тоглогчоор шалгарчээ. Түүний дараа Францын алдарт довтлогч “Арсенал”-ын амьд домог Т.Анри 21313 минутад 175 гоол оруулсан буюу 121.59 минут тутамд нэг гоол оруулж байжээ.

Энэхүү жагсаалтын удаах байруудад ямар тамирчид орсон тухай мэдээллийг хүргэхэд Л.Адам /тоглосон минут 1492, оруулсан гоол 12/, Р.Ван Нистелрой 12178, 95, Х.Эрнандес 4794, 37, С.Эту 1609, 12, Р.Ван Перси 18759, 137, Э.Жеко 6652, 48, Л.Суарез 9577, 69, Д.Старриж 8078, 58, Э.Креспо 2813, 20, А.Ширер 38183, 260, И.Класнич 3019, 20, М.Оуэн 23033, 150, Р.Лукаку 5532, 36 гоолтой орсон байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.