Канад улс гар буу эзэмшихийг хориглоно

Twitter Print
2022 оны 05-р сар 31-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

Канадын засгийн газар гар буу эзэмшихыг хориглох тухай хуулийн төслийг парламентад өргөн барьжээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар Канад улс даяар гар буу борлуулах, худалдан авахын хориглох юм. 

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Техас мужийн Увалде хотын бага сургуульд зэвсэглэсэн этгээд гал нээж, 19 хүүхэд, 2 багшийн аминд хүрсэн хэрэг гарсан билээ. 

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо галт зэвсгээр үйлдэгдэж буй гэмт хэрэг нэмэгдэж байгаатай холбоотойгоор галт зэвсгийн тухай хуулинд өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатайг онцолжээ. 

Тэрээр, "Галт зэвсгийн тухай хуулиа түргэн хугацаанд чангатгахгүй бол нөхцөл байдал улам дордож, хариу арга хэмжээ авахад бүр л хэцүү болдгийг урд хөршөөс харж болно. Галт зэвсгийг буудлагын спорт болон ан агнах зорилгоор л ашиглахаас өөр канадчуудын өдөр тутмын амьдралд галт зэвсэгний хэрэг байхгүй." хэмээн мэдэгджээ. 

Түүнээс гадна эрх баригчид эрүүгийн гэмт хэргийн шийтгэл, хилийн шалган зэргээ чангатгаж, аюултай гэсэн тодорхойлолтонд багтсан иргэдийн галт зэвсгийг хураах, бууны хүхээнд ихдээ 5 сум орохоор өөрчлөх тухай тусгажээ. 

Канадын галт зэвсгийн тухай хууль хөрш АНУ-ынхаас чанга, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг 5 дахин бага гардаг ч бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад энэ нь өндөр үзүүлэлт юм. 2020 онд л гэхэд Канадад галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн тоо Австралиас 5 дахин их байжээ. 

Хоёр жилийн өмнө Канадын эрх баригчид 1500 төрлийн галт зэвсэгт хориг тавьсан билээ. 

Шинэ хуулийн төслийн дагуу жинхэнэ буу шиг харагддаг тоглоомыг ч мөн адил худалдан авах, борлуулахыг хориглох аж. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Торонто хотод цагдаагийн албан хаагч үрлэн сумтай буу барьсан хүнийг буудаж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.