“Исламын улс”-ын дайчид 25 эмэгтэйн амийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрлөө

Twitter Print
2014 оны 11-р сар 04-нд 09:08 цагт
Мэдээний зураг,

“Исламын улс”-ын бүлэглэл сүүлийн зургаан сард үйл ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсад аюул заналхийлж буй. Өөрсдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа холбоотны улсуудтай мөргөлдөөн үүсгэсэн аж. Мөн өнгөрсөн долоодугаар сард Иракийн Багдад хотод Исламын дайчид нэгэн байшинд халдаж, 25 эмэгтэйн амийг хөнөөж, наймыг нь шархдуулсан байна. Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар үл таних бүлгийн дайчид Багдадын төвийн орон сууцны нэгэн цогцолборын байрыг дайран эзэлсэн гэсэн юм. Цагдаа нар тухайн үед дүүргийг бүслэлтэнд авч гэмт хэрэгтнүүдийг баривчилсан.

Харин гэмт этгээдүүд хэргээ хүлээхгүй өнөөдрийг хүрсэн аж. Дээрх этгээдүүд “Исламын улс”-ын хүмүүс гэдгээ хэлжээ. Ямар учраас эмэгтэйчүүдийг хөнөөсөн талаар мэдүүлэг өгөхдөө “Тэдгээр эмэгтэйчүүд биеэ үнэлэгчид байсан. Манай шашинд биеэ үнэлэх бол хамгийн бузар явдал. Иймд биеэ үнэлсний төгсгөл ийм байх болно гэдгийг хүмүүст ойлгуулах гэсэн юм” гэсэн байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.