Бэлгийн замын халдварт өвчний тохиолдол 40 орчим хувиар нэмэгдэж, амьсгалын замын өвчнийх буурчээ

Twitter Print
2020 оны 04-р сар 13-нд 16:04 цагт
Мэдээний зураг,

Улсын хэмжээнд 2020 оны эхний улиралд 18 530 эх амаржиж, 18 663 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 295 (1.6%)-аар, төрсөн хүүхэд 311 (1.7%)-ээр тус тус өсжээ. Нас баралт 3 956 болж, өмнөх оны мөн үеэс 348 (8.1%)- аар буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 5.6, нас баралт 1.2, ердийн цэвэр өсөлт 4.4 байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний улиралд 9434 болж, өмнөх оны мөн үеэс 721 (7.1%)- ээр буурахад, салхин цэцгээр өвчлөгчид 1357 (46.2%)-гоор, цусан суулгаар өвчлөгчид 495 (55.5%)- аар, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 204 (52.4%)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ. Харин мөөгөнцрөөр өвчлөгчид 679 (2.6 дахин)-өөр, тэмбүүгээр өвчлөгчид 581 (42.7%)-ээр, трихомониазаар өвчлөгчид 386 (37.3%)-гаар, гонококкт халдвараар өвчлөгчид 156 (11.5 %)-гаар өсжээ.

Мөн бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1656 болж, өмнөх сараас 329 (24.8%)-өөр, цусаар дамжих халдварын тохиолдол 35 болж, 1 (2.9%)-ээр тус тус нэмэгдэж, харин амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 497 болж, 124 (20.0%)-өөр, гэдэсний халдварт өвчин 96 болж, 20 (17.2%)-оор тус тус буурсан байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (166.170.0.18) 2020-04-14 01:38
      • 0
      • 0

      Ebe belgiin zamiin uvchluliig buuruulah talaar ajil zohiohiimsaan Arai dendlee Dandaa iluu dutuu humuustei yavaldaj untaj hevtdeg humuus hyazgaarlaachee Ur huuhded chine hani ijild chine gai bolood bgaag meddeg l baimaar yum daa

      Хариулах