Эртнээс монголчууд хөл өвдвөл гороо (алх) хий, нуруу өвдвөл мөргөл хий гэж сургасаар ирсэн

Twitter Print
2023 оны 01-р сар 05-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Алхах сайн гэдгийг хүн бүр л мэддэг. Харин яг цаг заваа гаргаад алхдаг хүмүүс нь харьцангуй бага байдаг. Тэд ажил их, ядраад байна, зав алга гэж ихэнхдээ ам хаадаг.

Япон эмч Нагао Казухиро өөрийн 20 жилийн ажлын туршлага дээрээ үндэслэн ном бичжээ.

Япончуудын дундаж наслалт нь 80 бөгөөд тэд өөрийн эрүүл мэндийг маш сайн анхаардаг улс.

Тэдний нууц нь ердөө өдөр бүр алхах.

Нас нэмэгдэх тусам улам илүү алхах хэрэгтэй байдаг. Учир нь та алхаж байхад аз жаргалын гормон болох Сератонин ихээр ялгарч, стресс бухимдал,ууц нурууны өвчин, зөнөх өвчин, хорт хавдар, ходоодны өвчин, ханиад, арьсны экзем, улаан хоолойн сөөргөө, чихрийн шижин, үе мөчний үрэвсэлүүд, зүрх судасны өвчин, таргалалт, цус харвалт, судасны өөхлөлт гээд олон өвчин эдгэрдэг байна.

Яагаад гэхээр хүний тархи нь хүчилтөрөгчөөр дутаж байдаг бөгөөд алхах үед хангалттай хүчилтөрөгч таны цусанд ороод бүх биеэр тархан цусны эргэлтийг чинь эрчимжүүлдэг байна. Цусны эргэлт сайжирхаар биед хуримтлагдсан хорт бодисууд биеэс гадагшилж, таны тархи хамгийн их амарч чаддаг байх нь.

Эрт дээр үеэсээ хүмүүс маш их хөдөлгөөнтэй, алхаж явдаг байсан бол өнөө цагт гэрээс гараад автобус, машинд суух, ажил дээрээ суух, гэртээ хариад буйдан дээрээ суух гэх мэт хөдөлгөөн маш бага хийдэг болсон. Үүнийг дагаад эмийн үйлдвэрүүдийн ашиг нэмэгдсэн бөгөөд төрөл бүрийн эмийг зах зээлд ихээр нийлүүлж байна.

Өвчний төрөл зүйл бүрд янз бүрийн эм олон байдаг нь эмээр татварын нэлээд хувийг бүрдүүлж ашиг орлого их байдагтай холбоотой.

Хүмүүс ч гэсэн өвдсөн бол эрүүл зөв амьдраад алхаж дархлаагаа сайжруул гэж хэлбэл уурлана. Гэтэл маш олон хүнд өвчинд нэрвэгдсэн хүмүүс өдөр бүр тогтмол 1 цаг алхаад эдгэрсэн тохиолдол бишгүйдээ олон.

Алхсанаар яагаад өвчин эдгэрч байна вэ?

Хүний биед ходоодонд 20% ашигтай бактер, 10% нь ашиггүй бактер, 70% нь зүгээр л байж байдаг энгийн бактерууд байдаг эдгээр ашигтай бактер нь алхах үед идэвхжиж дархлааг сэргээдэг байна.

Мөн хүний биеийн 2/3 нь булчин байдаг бөгөөд алхсанаар эдгээр булчингууд сайн ажиллаж та залуу эрүүл чигээрээ нас нэмэх боломжтой болдог. Алхах нь сэтгэл гутралын төгс эм бөгөөд нойр хулждаг хүмүүст мелатонин гэх нойр хүргэдэг бодисыг илүү сайн ялгаруулдаг аж.

Тэгвэл яаж зөв алхах вэ? хүмүүс алхахдаа хөлдөө хамаг хүчээ төвлөрүүлж алхдаг тэгхээр амархан ядардаг бөгөөд эсрэгээрээ бүх биеэ жигд алхалтанд оролцуулвал зөв.

Ингэхдээ аль болох толгой буюу зулайн дээрээс чинь олсоор татаж байгаа юм шиг, мөрөө тэгш, гарын тохойгоо хойш нь чиглүүлсэн, гэдсээ татсан, нэг жигд яаруу алхаж буй мэт алхах нь хамгийн зөв техник аж.

Эртнээс монголчууд хөл өвдвөл гороо (алх) хий, нуруу өвдвөл мөргөл хий гэж сургасаар ирсэн.

Б.Оюун-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.