
Зөв хөлдөөж хадгалсан ногоо шим тэжээл, витаминаар баялаг байдаг.
Хүрэн манжин: Бүхлээр нь чанаад, хөргөөд, хальслаад, цагираглан хэрчээд уутанд хийж амсрыг нь наагаад хөлдөөнө.
Броколи: Цэцэгт хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.
Лууван: Арилгаж угаагаад, хэрчээд хөлдөөнө.
Цагаан цэцэгт байцаа: мөн броколи шиг цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.
Эрдэнэ шиш: Эрдэнэ шишээ хальслаад утаснуудыг авч хаяад үрнүүдийг тойруулан зүсч аваад уутанд хийн хөлдөөж хадгална.
Сонгино: Арилгаад хэрчээд уутлаад хөлдөөнө.
Чинжүү: Дээд хэсгийг аваад үрийг ухаж гаргаад савхан хэлбэртэй хэрчиж хөлдөөнө.
Хулуу: Хатуу гадаргийн хальсийг төмс ногоо арилгагчаар арилгаад үртэй хэсгийг ухаж хаяад жижиглэн хэрчиж зууханд эсвэл жигнэж болгоод хөргөөд нухашлаад уутлан хөлдөөнө.
Бууцай: Угаагаад хатаагаад уутлан хөлдөөнө.
цуккини (хулуу): жижгэвтэр хулуу сонгож аваад угаагаад дээд доод хэсгийг авч хаяад савхан хэлбэртэй хэрчээд хөлдөөнө.
Бор самар: Самраа угаагаад хатаахгүйгээр уутлаад хөлдөөнө. Идэх үедээ гэсгээхэд шинээрээ байдаг.
Зөв бэлдээд, агаар оруулахгүй вакум орчин үүсгэн уутлаад байнгын хөлдүү байдалтай хадгалж чадвал ихэнх ногоог 8-10 сар хадгалж болно. Хөлдөөсөн ногоонуудаа нэг удаа хэрэглэхээр савлаж хадгалаад хөлдүү чигээр нь (гэсгээлгүйгээр) хоолондоо хийнэ.
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.