
Сингапурт юу хийж болох ба болохгүй вэ
Сингапур улс маш хатуу чанга дүрэм журам хуультай. Хэрвээ Сингапур луу аялахаар зэхэж байгаа бол доорх зүйлс хэрэг болох байх.
• Сингапурт бохь зарах болон хилээр. нэвтрүүлэхийг хориглосон байдаг. Хилээр нэвтрүүллээ гэж бодоход зажилж байгаад юмуу хаяж байгаад баригдвал $1000 торгодог.
• Сингапурт тамхи татах цэгээс бусад газар тамхи татах болон тамхины ишийг ил хаяхыг хориглодог. $300-$500 торгодог.
• Сингапурт ил задгай хог хаяхыг хориглодог. $200-$300 торгодог
•Сингапур улсын хилээр зүү тариур оруулахыг хориглодог. Тус улсад эмийн санд ч зарагддаггүй. Зөвхөн эмнэлэгт хэрэглэгддэг зүйл.
• Сингапур улсын хилээр тамхи ихээр оруулахыг хориглоно.
• Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа бол доод тал нь 3 ковидын вакцинд хамрагдсан байх шаардлагатай. Тухайн вакцин Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын жагсаалтанд хамрагдсан байх шаардлагатай. Спутник билүү Орос вакцин ороогүй, энд ирээд буцсан хүмүүс байгаа шүү... Спутник хийлгэсэнээс болоод...
• Сингапурын метро болон автобус таксинд юм идэж уухыг хориглодог. $-1000 торгоно.
• Сингапур луу ирэхдээ өөрийн хэрэглээний идэж уух юмаа оруулахад асуудал байдаггүй. Пакеттэй л бол нээх асуудал биш. Хиам мах пакеттэй бэлэн бүтээгдэхүүн архи чацаргана борц бол асуудал болохгүй. Би өөрөө шалгуулж бсан.
• Сингапурт бүх зүйл үнэтэй. Ер нь бол хоолноос бусдаар Монголыг нэг дахин үржүүлнэ.
• Сингапур улсад Сингапур доллараар үйлчилдэг. Бэлэн мөнгө авчирвал илүү хямд тусна. Учир нь банк гүйлгээ гарах бүрт хамгийн өндөр үнээр шимтгэл тооцно.
• Сингапур өртөг өндөр боловч хоол хүнсний хувьд Монголтой төстэй.
•Сингапур алкохолны төрлийн бүтээгдэхүүн болон тамхи хамгийн өртөг өндөртэй. Тамхи хямддаа 25000 төгрөгнөөс эхлэнэ. Пиво ₮10000 гэх мэт
• Сингапурт нэг төрлийн бүтээгдэхүүнийг 2-оос дээш хилээр оруулахыг хориглодог.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(66.181.188.222) 2020-03-09 14:13АН-д угаасаа нэр хүнд гэж юу байсын. 30 жил улс орныг сүйтгэж, худал хуурмагийн орон болгосон бузрууд бол АН-ын та нар шүү. Та нартай хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Ялангуяа тус АН гэгчийн удирдлага гэгчүүд маш их бурууиай бузрууд
Хариулах