Рей Аллен хэзээ эргэн ирэхээ шийдээгүй байна

Twitter Print
2014 оны 11-р сар 04-нд 08:13 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн лигийн шилдэг мэргэн бууч Р.Аллен зодог тайлах талаар бодоогүй байна гэж сэтгүүлч нарт ярьжээ. Энэ тухай “Би албан ёсоор зодог тайлаагүй. Яг одоо бол хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөөд л гэртээ амарч байна. Өөрийн биеэ бэлтгэлийн ачаалал даах түвшинд байлгахын тулд дасгалаа хийж байгаа. Улирлын явц ямар байхаас шалтгаалж тоглох багаа сонгоно. Зөвхөн тохиромжтой цаг хугацааг хүлээж байна” гэсэн юм. Өдгөө 39 настай Р.Аллен өнгөрсөн улирал дуусгаад “Майами Хит” багаас гарсан юм. 1996 оны драфтын нэгдүгээр бүсийн тав дахь сонголтоор “Милуоки Бакс”-т ирж байсан алдарт мэргэн бууч маань түүнээс хойш “Сиэтл Супер Соникс”, “Бостон Селикс”, “Майами Хит” багуудад тоглож байсан.

Энэ хугацаанд 2008, 2013 оны NBA-ийн аварга, арван удаа бүх оддын тоглолтын гишүүн, 2001 оны улирлын гурван онооны аварга, бүх цаг үеийн холын зайн шидэлтийн аварга тоглогчоор шалгарсан юм. Мөн АНУ-ын “Мөрөөдлийн баг”-ийн хамтаар “Сидней 2000” зуны Олимпийн наадмаас алт, 2003 оны “Пан Америк”-ийн аварга болж байсан.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.