IMPOSTOR SYNDROME буюу өөрийгөө бусадтай харьцуулах хам шинж

Twitter Print
2021 оны 10-р сар 26-нд 08:33 цагт
Мэдээний зураг,

IMPOSTOR SYNDROME -ӨӨРИЙГӨӨ БУСАДТАЙ ХАРЬЦУУЛАХ ХАМ ШИНЖ

ӨӨРИЙГӨӨ БУСАДТАЙ ХАРЬЦУУЛАХ ХАМ ШИНЖ НЬ өөрийгөө бусад шиг ухаалаг биш, өөрийн тань хийж байгаа зүйл таныг амжилтанд хүргэхгүй хэмээн мэдэрдэг - өөрийгөө бусадтай байнга харьцуулдаг хүмүүст илэрдэг.

Зарим хүмүүсийн хувьд энэ хам шинж нь надаас бусад хүмүүс амжилтанд хүрээд байна, би юу ч чадахгүй байна гэсэн айдас, бухимдлын улмаас өдөөгддөг.

ИМПОСТОР СИНДРОМЫН ИЛРЭЛҮҮД:

1. Би бусадтай хөгжилтэй, нээлттэй харилцаатай байдаг учраас л надад энэ ажлыг санал болгож байгаа юм байна

2. Би азтай байсан бол аль эрт тэр минийх болох байсан байх

3. Надад бусдаас дэмжлэг, тусламж авах маш их хэрэгцээ байна гэх мэт.

ЭНЭ НЬ ҮНЭНДЭЭ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ БАЙХГҮЙ, АЛИВААГ ХИЙХЭД МИНИЙ УР ЧАДВАР ДУТАГДАХ БАЙХДАА ГЭСЭН АЙДАС ЮМ. Энэ юунаас үүдэлтэй байж болох вэ?

1. НИЙГМИЙН ХАРЬЦУУЛАЛТ: Бидний ихэнхи нь бусадтай харьцуулж өөрийгөө үнэлэх үнэлэмжээ тодорхойлдог. Бидний гадаад үзэмж, зүүсэн багаар үргэлж харьцдаг нийгмийн харьцуулалт нь биднийг өөрийгөө үнэлэх, өөртөө итгэх итгэл алдагдахад хүргэдэг.

2. СӨРӨГ ХАНДЛАГА: Таны тархи зүгээр л тааламжгүй үйл явдалд илүү мэдрэмтгий байхаар бүтээгдснийг ойлгох хэрэгтэй. "Сөрөг хандлага" нь сөрөг сэтгэл хөдлөл, хариу үйлдлийг илүү хүчтэй өдөөдөг. Энэ хандлагыг яг тухайн мөчид нь таньж, залруулахгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам бид үүнийг удирдах чадваргүй болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.

3. ТӨГС ТӨГӨЛДӨРШЛИЙН ХЭРЭГЦЭЭ: Бүх зүйлийг сайжруулах, төгс байхыг хүсэх нь гайхалтай санаа боловч "төгс төгөлдөр"-т хэт автах хүсэл нь таны өөртөө итгэх итгэлээ алдагдахад хүргэж болзошгүй юм. Харин та бага зэргийн өөрчлөх шаардлагатай саад бэрхшээлүүдийг л олж харан, тэдгээрийг аажим аажмаар сайжруулах замаар энэ хэт шуналаа дарах нь зүйтэй юм.

ЭНЭ СИНДРОМЫГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ

1. БУСАДТАЙ ӨӨРИЙГӨӨ ХАРЬЦУУЛАХ СЭТГЭЛГЭЭ БҮХ ХҮНИЙ СЭТГЭХҮЙД БАЙГАЛИАСАА БАЙЖ Л БАЙДАГ.

Та үүнийг тойрч гарах боломжгүй. Харин та өөрийнхөө жижиг ч гэсэн хийсэн зөв үйлдлүүдийг амжилт хэмээн өргөмжилж бага багаар урагшлах аргыг хэрэглэх нь зүйтэй. Энэ амжилтанд өөрийгөө хүрч байгаа үнэлгээ нь таныг өөртөө итгэх итгэлийг алхам алхамаар нэмэгдүүлдэг юм.

2. ТАЛАРХАЛ

Та асуудал, бэрхшээл байгааг мэдэж байгаа үедээ л түүнийг даван туулж чадна. Хамгийн гол нь та өөрийгөө хамгийн сайн нь гэдгээ ухамсарлан, өөртөө таларх. Та хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулах нь шударга бус. Төгс төгөлдөрт тэмүүлэх нь чухал ч, төгс төгөлдөрт хүрэх мөрөөдөл бүхэн тань ямар нэгэн үйл хөдөлгөөн хэрэгтэй гэдгийг сайтар ухаараарай. Төгс төгөлдөрийн төлөөх мөрөөдөл биш, төгс төгөлдөрийн төлөөх үйлдэл л танд хэрэгтэй.

3. ИТГЭЛИЙН ГҮҮРИЙГ БҮТЭЭХ ҮЙЛДЭЛ ХИЙ

Энэ нь таны өөртөө эргэлзэж байсан эргэлзээг даван туулах маш үр дүнтэй арга. Учир нь үйлдэл танд мэдрэмжүүдийг бий болгоно. Эдгээр мэдрэмжүүд нь таны эргэлзээг төрүүлж байсан сөрөг мэдрэмжүүдтэй тулгарах үед авч буй хариу үйлдэл юм. Энэ нь таны эргэлзээг даван туулах, илүү их амжилтыг бий болгох үйлдлүүд байж байдаг. Энэ нь таныг өөртөө итгэх итгэлийн гүүрийг би болгон, таныг өөрөөрөө гэрэлтэх боломжийг бий болгодог.

Цэндийн Одонтуяа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.