К.Томпсон, С.Карри нар хамгийн шилдэг хослон тоглогч

Twitter Print
2014 оны 11-р сар 03-нд 19:25 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр NBA-ийн талбайд дөрвөн тоглолто боллоо. Л.Жеймс байхгүй ч “Майами Хит” гурван дараалан ялалт байгууллаа. Тэд өнөөдөр “Торонто Рэпторс”-ыг 107:102-оор хожсон байна. Уг тоглолтонд зочин багийн Д.Де Рөүзэн 30 оноо, К.Лаури 22 оноо, Ж.Валенчус 14 оноо, 8 самбар удаа самбараас бөмбөг авчээ. Харин “Майами”-гийн К.Бош 21 оноо, 11 самбар, Д.Уэйд 19 оноо, 11 самбар, Л.Денг 18 оноо, С.Уильямс 16 оноо, М.Чалмерс 12 оноогоор багтаа тус болжээ. Бусад тоглолтын хувьд “Голден Стэйт Уорерз”-“Портлэнд Блэзерс” 95:90, “Нью Йорк Никс”-“Шарлотте Бобкетс” 96:93, “Сакраменто Кингз”-“Лос Анжелес Клипперс” 98:92-оор хожсон байна.

NBA-ийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй “Голден Стэйт” эхний гурван тоглолт дараалан ялалт байгуулж олны анхаарлыг татлаа. Өчигдөр “Лос Анжелес Лэйкерс”-ыг 127:104-өөр буулган авахад К.Томпсон 41 оноо, С.Карри 31 оноо, 11 оновчтой дамжуулалт өгч шилдэг хослол болохоо харуулсан. Мөн өнөөдөр К.Томпсон 29 оноо, С.Карри 21 оноог “Портлэнд”-ын эсрэг авч дундаж оноо авалтаар тэргүүлж эхэлсэн.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.