Хөдөлмөр хамгааллын инженергүй барилгын ажил хийж байжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 03-нд 19:04 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн гурван сарын хугацаанд барилгын ослын улмаас таван хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Үүнд нь мэргэжлийн байгууллагууд шалгалт хийж, холбогдох хүмүүст нь харицлага тооцсон аж. Гэхдээ хүний амь нас хохирсон үед хэдхэн төгрөгийн торгууль төлөөд барилгын ажлаа үргэлжлүүлж буй нь дахин осол гарахад хүргэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт таван давхар орон сууцны барилгын гадна өнгө, будгийн ажил гүйцэтгэхэд ашиглаж байсан дүүжинт өргүүр унаж нэг хүн нас барж, хоёр хүн гэмтэн, эмнэлэгт хүргэгджээ. Иргэн Э-ийн захиалгаар “ТСГ” компанийн гүйцэтгэж байсан угсармал таван давхар орон сууцны барилга дээр уг осол гарчээ. Ослын газарт аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид болон Цагдаагийн байгууллага ажилласан бөгөөд ослын шалтгааныг тогтоох хяналт шалгалт үргэлжилж байна.

Талбайн үзлэгээр тухайн аж ахуйн нэгж нь хөдөлмөр хамгааллын инженергүй, ажилд гарахад өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөгдөөгүй, дүүжинт өргүүр нь баримт бичиггүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, техникийн магадлагаа хийгдээгүй, операторчингүй гэх зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ.

Дорнод аймгийн МХГ-аас энэ оны есдүгээр сарын 8-ны өдөр тус барилга дээр хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйгээр хангасан байна. Гэвч шалгалтад хамрагдсанаас хойш хөдөлмөр хамгааллын инженергүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөгдөөгүй ажиллаж байжээ. Иймд барилга угсралтын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоосон байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.