
СПИННИНГИЙН 10 ТУХАЙ БАРИМТ
1. Спиннингийн спорт нь анх 1984 онд үүссэн түүхтэй. “Spinning” гэдэг нь монголоор эргэлдэх гэсэн утгатайүг бөгөөд эрч хүчтэй спортын нэг төрөл.
2. Спиннинг нь аэробекийн төрөлд багтдаг. Гэхдээ аэробекийг бодвол хичээллэж байгаа хүнээс илүү их хүч шаарддаг бөгөөд гурав дахин илүү үр дүнтэй гэж үздэг.
3. Спиннингийн спортын хичээл нь суурин дугуйн дээрх уян налархай хөдөлгөөнөөр үргэжилдэг. Гэхдээ дугуйн дээрээ суугаад л жийгээд байх биш. Тодорхой дасгал, хөдөлгөөнүүдтэй тэр нь дугуйн дээрх босоо байдлаар хийгддэг.
4. Спиннингийн нэг удаагийн хичээл нь суурин дугуйн дээр 45 минутын турш үргэлжилнэ. Бүжиг маягийн хөдөлгөөнүүдтэй. Хичээллэх орчин нь яг л диско клубт байгаа юм шиг цоглог ая хэмнэлд хийгддэг.
5. Спиннинг нь Фитнесээс ялгаатай нь хамгийн хурдан хугацаанд өөхийг шатаадаг. Фитнест нэлээд удаан хугацаанд хичээллэж байж өөх шатдаг. Энэхүү спортоор 45 минут хичээллэхэд фитнес дэх гүйлтийн зам дээр хоёр цаг гүйсэнтэй болон гурван цаг дугуй унахтай тэнцэнэ. Тиймээс турах явц хурдан явагдана гэсэн үг.
6. Спиннинг хийх үед бүх булчингууд жигд хөгждөг. Бүх л үе мөч зэрэг хөдөлдөг учир хэвлийн булчин тодорч, өгзөгний булчин ихээр хөгжиж, гуяны булчин, нурууны загасан булчин тодорч чангарна.
7. Спиннинг 45 минутад ойролцоогоор 800-1200 ккал илчлэгийг шатаадаг энэ маань 2-3 цаг гүйсэнтэй тэнцэх хэмжээний калорыг дугуйн дээр 45 минутад шатаах боломжтой.
8. Спиннинг нь манай улсад 2014 оноос орж ирснээр охид, залуус идэвхтэй хичээллэж өнөөдөр хүн бүрийн дуртай спорт болсон.
9. Спинингт 1-2 cap яваад л хүссэн үр дүндээ хүрнэ гэсэн ойлголттой байдаг. Үнэхээр та хүссэн үр дүндээ хүрэхийг хүсвэл таны тууштай байдал амьдралын зөв дадал, зөв хооллолт зэрэг нь нэн чухал.
10. Спиннингээр хичээллэхэд ядарч сульдахгүйгээр өөрийгөө өөрчилж чаддагаараа сэтгэл ханамж 100 хувь байдаг гэхдээ сэтгэлзүй маш чухал.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.