Францын Ерөнхийлөгч асан Н. Саркозид 3 жилийн хорих ял оноожээ

Twitter Print
2021 оны 03-р сар 02-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн даваа гарагт Парисын шүүхээс Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозид авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 3 жилийн хорих ял оноожээ.

Прокурорын албанаас шүүхэд Францын экс Ерөнхийлөгчид 4 жилийн хорих ял оноох хүсэлт тавьсан ч шүүхээс түүнд 3 жилийн хорих ял оноосон ба 2 жилийг нь тэнсэн харгалзах ял болгожээ. Ерөнхийлөгч асан Н. Саркозийг өөртэй нь холбоотой авлигын хэргийн шалгалтын явцын тухай хууль бусаар мэдээлэл олж авахыг завдсан хэрэгт буруутгаад байгаа юм.

2014 онд Н.Саркози өөрийн өмгөөлөгч Тьерри Эрзогийн хамтаар Францын шүүхэд томоохон албан тушаал хашиж байсан Жильбер Азиберт Монако улсын шүүхэд томоохон албан тушаалд томилж өгнө хэмээн амласныхаа хариуд өөрийнх нь холбогдсон хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл өгөхийг хүссэн аж. Түүнчлэн энэ 3-р сарын сүүлээр Ерөнхийлөгч асан Н. Саркози 13 хүний хамтаар өөр хэргээр шүүгдэх юм. Түүнийг 2012 оны ерөнхийлөгчийн сонгулийн кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн хэрэгт буруутгаж байгаа ба Н.Саркозигийн удирдаж байсан нам сонгуулийн кампанит ажилдаа зориулж 42.8 сая еврогийн санхүүжилт цуглуулсан нь хуулиар тогтоосон хэмжээнээс 2 дахин хэтэрсэн хэмжээ аж.

Мөн Францын прокурорын газраас Н. Саркозийг 2007 оны сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигаас хууль бус санхүүжилт авч, үүнийгээ нуун дарагдуулсан хэргээр шалгаж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.