Нью-Йоркийн марафонд монгол бүсгүй түрүүллээ

2014 оны 11-р сар 03-нд 17:29 цагт
Мэдээний зураг,

Нью-Йорк хотод зохиогдсон "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн марафон гүйлт"-ийн тэмцээнд оролцохоор Монголоос дөрвөн төлөөлөгч тус улсад очсон билээ. Энэхүү марафон гүйлтэд 300 мянган хүнээс 70 мянга нь оролцох эрхээ авсан. Манай улсаас сэлмэн хөлтэй О.Саранчулуун оролцож, 42 км замыг 8 цаг 15 минутад амжилттай туулж, 70 мянган хүн оролцсон марафонд төрөлдөө манлайллаа.

О.Саранчулуун нь Анагаах ухааны их сургуулийн Зан үйл нийтийн эрүүл мэндийн тэнхимийн багш, “Амжилтын хэлхээ” ТББ-ын үүсгэн байгуулагчаар ажилладаг дайчин бүсгүй юм. Тэрээр багадаа мориноос унаж хөлдөө хүнд бэртэл аван, улмаар шарх нь хавдар болсноор нэг хөлийнхөө тэн хагасыг тайруулжээ. Гэвч түүний хүсэл мөрөөдөл, цог золбоог юу ч зогсоож чадаагүйг өнөөдрийн амжилтаас нь харагдана.

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.