
Гэрийн босгон дээр гишгэж болохгүй гэдгийг монгол хүн бүр мэднэ. Харин яг ямар учраас үүнийг цээрлэдгийг тэр бүр мэдэх болов уу? Монголчууд гэрээ улс орны дайтай зүйрлэж “туурга тусгаар улс” хэмээн ярьдаг байсан.
Босгыг гэр-улсын хил зааг гэдэг тул гишгэж бус алхаж гарахыг сургадаг. Иймд тухайн айл, туурга тусгаар улсыг хүндэтгэж босгон дээр гишгэдэггүй учиртай.
Мөн монголчууд гэрийн хаалгыг урд зүгт харуулж барьдаг нь ёс заншил гэхээс илүү амьдралын ухаан, арга логик юм. Манай орон жилийн дөрвөн улиралд баруун хойноос салхилдаг тул бороо, шороо, цас, жавраас сэргийлж гэрийн хаалгыг салхины чиг дагуулан ингэж барьдаг ажээ.
“ИХ ЗАСАГ” хуулийн үндсэн суурь болох тэнгэрийн хуулинд “гэр лүү орохдоо босгон дээр гишгэж болохгүй” гэсэн байдаг.
...Хэрвээ хэн нэг хүн удирдагчийнхаа өргөөний үүд босгыг санаатайгаар гишгэсэн байвал алагдан шийтгэгдэх аюултай... гэх мэт гэрийн үүд хаалганы тухай дурдсан байна. Тиймээс Чингисийн үеэс одоог хүртэл гэрийн босгон дээр гишгиж, хаалга алдалж зогсохыг хориглодог.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.