Омега 3 буюу загасны тос хэмээх шидэт шингэн

Twitter Print
2022 оны 06-р сар 20-нд 10:41 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дээр эрүүл урт насладаг ард түмэн ямар ард түмэн байдгийг та мэдэх үү? Хойд мөсөн далайн орчмын Гренланд арлын Эскимосчууд болон Японы Кохома арлын арлынхан юм. Энэ 2 арлын нийтлэг нэг зүйл нь жимс хүнсний ногооноос илүү цэнгэг усны гүнд орших загасаар хооллодогт байна. Энэ хоёр арлынхан зүрх судасны өвчин, тархины судасны хатуурал, зүрхний титэм судасны өвчин, чихрийн шижин, үе мөч, даралт ихсэх, мөн төрөл бүрийн хавдраар бараг өвчилдөггүй нь тогтоогджээ.

Байгалийн гаралтай хүний биед тустай олон зүйл байдгийн нэг нь загасны тос юм. Загасны тос нь А, Д амин дэм, хүнсэнд зайлшгүй хэрэгцээтэй Омега-3 ханаагүй тосны хүчлээр баялаг. Зөөлөн капсултай “Загасны тос”-ны гол бүрэлдэхүүнийг олон удаагийн экстракцийн аргаар Лососын төрлийн загаснаас гаргаж авдаг. Энэ загас далайн усны гүнд 240-ийн тэсвэртэй амьдардаг улаан дүрс гаргадаг загас юм.

Эрдэм шинжилгээний судалгааны үр дүнг харахад загасны тос нь судасыг элдэв бохирдлоос цэвэрлэж, судасны бөглөрөлийг арилган, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг онцгой үйлчилгээтэй. Тиймээс цэнгэг усны загасны тос болох Омега-3-ыг “Судас цэвэрлэгч” хэмээдэг.

Омега-3-ийн эрүүлжүүлэх үйлчилгээ:

Тархины үйл ажиллагааг сайжруулна.

Цусан дахь улаан бөөмийг нэмэгдүүлдэг.

Цэвэршилтийн үеийн өндгөвчний өөрчлөлтөөс үүдэлтэй өвдөгний үений шингэн багасах, яс мөгөөрс ургахаас сэргийлнэ.

А болон Д нь эрүүл мэнд, өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлөх бөгөөд бие махбодийн хавдарт тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нүдний хараа, хүүхдийн өсөлт, шүд, ясны өсөж хөгжих процесст чухал үүрэг гүйцэтгэнэ.

Судасны хатуурал болон цусан дахь холестериныг багасгаж, ханасан тосны хүчлүүдийг цэвэрлэнэ.

Цусны бүлэгнэл болон судсаар цус гүйх чадварыг дээшлүүлснээр даралтыг тогтворжуулна.

Арьс, хумс, үсэнд тэжээл өгнө.

Үе мөчний өвчин /артрит/-д эерэг нөлөө үзүүлнэ.

Судасны дотор ханын өөхлөлт болон дотор эрхтнүүдийн гэмтлээс урьдчилан сэргийлнэ.

Хэрэглэх заалт:

Биеийн тамир доройтон дархлаа суларсан хүмүүс

Жирэмсэн, хөхүүл эх, хүүхдийн өсөлт, бойжилт

Биеийн хөгжил дорой хүүхэд

Судасны хатууралтай хүмүүс

Цусан дахь липидийн хэмжээ хэт өндөр болон даралттай, зүрх судасны өвчлөлтэй хүмүүс

Цусан дах холестерин ихсэх, таргалах хандлагатай хүмүүс

Үе мөчний эмгэгүүд /үенд яс, мөгөөрс ургах/

Хараа сонсголын өөрчлөлт

Өөх тос ихтэй хоол байнга хэрэглэдэг болон биедээ илүүдэл тэжээлийн бодис ихтэй хүмүүс

Байнга даарч явдаг, хөл гар нь дулаацдаггүй хүмүүс

Арьсны нөсөө толбо, хуурайшилтаас сэргийлнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.