Олон улсад аялснаар ойлгож авсан зүйлс

Twitter Print
2022 оны 06-р сар 26-нд 12:23 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн 30 улсаар аялахад ойлгосон 30 зүйл

1. Өөрөө өөрийгөө олно. Аялалд явах нь бусад орны залуустай өөрийгөө харьцуулж дэлхийн хаана яваагаа ойлгох.

2. Хөгширсөн хойноо аялах нь залуу байхдаа аялахаас их зардал хугацаа ордог ачаалал даах насан дээрээ байгаа дээрээ аяла.

3. Хэн ч чиний өмнөөс амьдарахгүй гэдгийг сана. Чи л өөрөө өөрийнхөө амьдралын замыг сонгоно. Үргэлж суралц.

4. Мөнгөнөөс чухал зүйл гэж байдаг. Бүх зүйлийг мөнгөөр шийдэж үл болно.

5. Аливаа зүйлийг төлөвлөх нь ямар их ач холбогдолтойг ойлгоно. Юм бүхэн 2 талтай байдаг.

6. Бүх зүйл цаг хугацааны дарааллаар ирдэг.

7. Аливаа асуудлыг хурдан шийдэх чадвартай болдог.

8. Боломжгүй зүйл гэж үгүй бодол үргэлж биелэлээ олж байдаг. Тийм учраас мөрөөд эерэг бодолтой бай. Мөрөөдөлд хязгаар үгүй Хүс, Хий, Хүр.

9. Айдастайгаа нүүр тул.

10. Эрүүл мэнд хамгийн чухал өөрийгөө хайрла.

11. Яагаад мөрөөдлөөрөө амьдарч болохгүй гэж энэ зөвхөн чиний бодлоос л эхлэнэ . Чи болно л гэвэл боломжгүй байсан зүйл хүртэл боломжтой болж чи болохгүй бүтэхгүй гэвэл боломжтой байсан бүхэн үгүй л болдог.

12. Аливаа улс болгон өөрийн гэсэн онцлог, хэв маягтай түүнийгээ давуу талаа болгон хөгжүүлсэн байдаг шиг хүн болгонд өөрийн гэсэн давуу тал, хүсэл сонирхол байдаг түүнийгээ л хөгжүүл.

13. Аливаа зүйл бодож төсөөлж байсан шиг үргэлж байдаггүй гэдгийг сана битгий бууж өг зүгээр л хүлээн зөвшөөр.

14. Нэгэнт болоод өнгөрсөн бүхний араас битгий санаа зовж өөрийгөө зовоо, дараагийн арга замыг ол. Өнгөрсөн бол туршлага, Өнөөдөр бол боломж, Маргааш бол бэлэг.

15. Байгаа бүх зүйлдээ сэтгэл санамжтай байх. Чамд сайхан бүхнийг харах нүд байна. сайхан бүхнийг амтлах ам байна. Сайхан бүхэн рүү очих хөл байна.

16. Эд материаллаг зүйлд бүү шунан дурла. Тэдгээр бүх зүйл цаг хугацааны эрхэнд хийсэн алга болдог зүйл харин дурсамжинд шунан дурла тэр үргэлж чамтай хамт байдаг.

17. Дэлхий дээр янз бүрийн соёл, шашин шүтлэг, амьдралын хэв маягтай хүмүүс байдаг. Ганц Монголоор өөрийгөө бүү хязгаарла, аяла өөрийгөө нээ.

18. Ямар ч зүйл тохиолдсон бай аялалд заавал яваарай. Аялал таны сэтгэл гутралыг сэргээнэ, баяр хөөрийг бадраана, аз жаргалыг өгөх ид шидтэй.

19. Судалгаа бас дахин судалгаа аливаа зүйл аялал ч бай ажил ч бай судалгаан дээр үндэслэж л хийх ёстой. Учир нь эргээд учрах эрсдэл маш бага байдаг.

20. Үнэн, худалтай нүүр тулж үзэх. Үнэн гэсэн бүхэн үнэн байдаггүй, Худал гэсэн бүхэн Худал байдаггүй гэдгийг сана.

21. Бэрхшээл бүхний цаана бэлэг байдаг одоо байгаа байдал чинь чамд хүнд хэцүү байвал бурхан зүгээр л чамайг шалгаж байгаа шалгалтанд тэнцвэл бэлэг авна, харин унавал туршлага л авдаг .

22. Дэлхий дээр сая сая залуучууд ганцаараа аялаж байна ганцхан та биш яагаад заавал хэн нэгнийг хүлээх ёстой гэж!

23. Нэг мөрөөдөл биелэхэд дараагийн мөрөөдөл төрж байдаг. Мөрөөдөл гэдэг зүйл зүгээр л хий хоосон зүйл биш юм.

24. Хэмнэлт гэдэг өөрөө тэвчихийн нэр юм. Хэмнэлт хүнийг мөрөөдөлтөй нь амьдаруулж чаддаг гайхалтай арга юм. Миний мөрөөдлийн бүх аялал хэмнэлтээс л эхэлсэн /маш хямд зардлаар/

25. Өөрийн хөдөлмөрөөр өөрийн мөрөөдлийг биелүүл ингэснээр та өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж ихсэнэ.

28. Та энэ дэлхий дээр ганцхан дахин давтагдашгүй гэдгээ үргэлж сана. Хийхийг хүссэн зүйлээ хий, үргэлж өөдөө тэмүүл.

29. Өөртөө итгэ одоо л хийхгүй юм бол хэзээ гэж маргааш уу, нөгөөдөр үү, сар, жилийн дараа юу? Цаг хугацаа таныг хүлээхгүй гэдгийг сана.

30. Байгаль дэлхий бидэнд үзэсгэлэн төгс байгалийг заяасан ядаж бид хогоо хогийн савандаа л хийцгээе.

Эх сурвалж: NaMi T Ugs

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.