
Хүүхдээ ямар нэг болзолгүйгээр хайрлаарай.
Хүн болгонд хайрлуулах үндсэн хэрэгцээ байдаг. Гэвч аав ээжүүд хүүхдэд хайраа илэрхийлэхдээ болзол тавих гэдэг. Чамайг онц сурахгүй бол чи надад хэрэггүй, Үгэнд орохгүй бол чамайг хайрлахгүй,Чиний төлөө хамаг байдгаа зориулж байхад гэх мэт.
Ийм тодорхой нөхцөлтэйгөөр хүүхдэд хайраа харуулах нь зан аашинд нь нөлөөлж хүнээр хайрлуулах эрхгүй, үнэ цэнэгүй нэгэн мэт сэтгэгдэл төрүүлдэг.Мөн хүүхэд бусдыг болон өөрийгөө үнэлэх үнэлэмж, ертөнцийг үзэх үзэлд сөргөөр нөлөөлнө.
Хэрэв та хүүхэддээ аав ээжийн хайр нь болзолтой байдаг, бусад үед өөрийг нь хүлээн зөвшөөрдөггүй гэж ойлгуулах юм бол хэнд ч итгэдэггүй болж, өөртөө итгэх итгэл нь шууд багасдаг. Мөн бусдыг болзолтой буруу хайрлаж эхэлнэ.
Нэг тийм ялархуу хүн бас болох магадлалтай.
Хүүхэд аав ээжийгээ сонгож төрөх биш дээ. Зүгээр л байгаагаар нь хайрла. Та өөрөө л түүнийг амьдралд авчирсан биз дээ?
Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.