Уран гулгалтын ертөнцөд түүнийг "Мөсөн дээр ноцох гал" хэмээн нэрлэж байв

Twitter Print
2023 оны 01-р сар 11-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

57 настай уран гулгагч Катарина Витт. Тэрээр хоёр удаа олимпод түрүүлж, Дональд Трампын саналаас татгалзаж, огт гэрлээгүй ганцаар нэгэн ажээ.

Нэгэн алдартай сэтгүүл түүний гэрэл зургийн чуулбарын авч хэвлэхийхээ төлөө сая доллар төлж байсан явдал ч байлаа.

Уран гулгалтын ертөнцөд түүнийг "Мөсөн дээр ноцох гал" хэмээн нэрлэж байв. Катарина Витт 1984 онд 19 настай байхдаа спортын энэ төрлөөр Олимпын оргил руу авирч мацсан билээ.

Тэрээр олимпийн хоёр алтан медальтай, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрвөн алтан медальтай, Европын найман удаагийн аварга болсон тамирчин билээ.

Үзэсгэлэнт уран гулгагч энэ бүсгүй нь сэтгүүлчдийн хайртай тамирчин нь болж, дэлхийн алдар цуутай эрчүүдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулсан нэгэн. Зүүн Германы энэхүү тамирчны толгой эргэм амжилт, яагаад одоог хүртэл гэрлээгүй байгаа талаар нь ярилцъя гэж бодож байна.

Дасгалжуулагч маань намайг "идэмхий үхэр" гэж дууддаг байв.

Ирээдүйн олимпийн аварга Катарина Витт 1970 онд буюу 5 настайдаа анх мөсөн дээр гулгаж эхэлжээ. Даржиндуухан айлын охин БНАГУ-ын төрийн хөтөлбөрийн дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцэн, спортын сургуульд элсэн оров.

Катаринагийн тэсвэр тэвчээр, дасан зохицох чанараараа илүү сайн онцгойрон ялгарч, түүний дотор уран гулгалтын авъяас чадварыг нь дасгалжуулагч нар нь тэр даруйд нь олж харжээ. 11 настайдаа Витт, дасгалжуулагч Ютта Мюллерийн удирдлаган дор бэлтгэл хийж эхэлжээ.

Дасгалжуулагч нь БНАГУ-д тамирчдыг сургах хатуу арга барилаараа алдартай хүн байсан бөгөөд тамирчиндаа ганц нэг гар хүрч чаддаг байв.

“Бид Фрау Мюллерийн үргэлжийн дарамтан дор байлаа. Тэр бүдүүлэг байж болно л доо, гэхдээ намайг дандаа л үхэр гэж дуудна, бүр хоол идэхийг минь ч хүртэл хориглосон юм. Би жин дээр өдөртөө хоёр удаа гарч гишгэх ёстой байв. Миний дасгал сургуулилт долоон цаг үргэлжилдэг байсан, би их өлсөж байлаа " хэмээн Катарина Витт нэгэн ярилцлагандаа дурссан юм.

Гэсэн хэдий ч Катарина Фрау Мюллерийг чин сэтгэлээсээ хүндэлдэг байсан бөгөөд боломж гарах бүрд түүнд баяр талархалаа илэрхийлсээр байлаа. 1979 онд 14 настай уран гулгагч маань улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлжээ.

1980 онд Витт мөнхүү аварга шалгаруулах тэмцээнд мөнгө медаль хүртэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10-р байр эзлэв. Жилийн дараа тэрээр БНАГУ-ын аварга шалгаруулах тэмцээний алтан медальтан болов.

Жил ирэх бүр Катарина эх орондоо олон тооны нэр хүндтэй шагналуудыг авчирах болов.

1984 онд тэрээр оролцсон бүх тэмцээндээ тэргүүн байр эзэлж, Сараевогийн олимпоос алтан медаль хүртжээ. Дэлхийн алдар нэр 19 настай уран гулгагч ийнхүү дэлхийн алдар нэртэй тамирчин боллоо.

Эрх баригчдын зүгээс улам бүр шинэ шинэ ялалт амжилтыг шаардах болсноор, тэрээр спортын хувцаслалтадаа шинэчлэл хувьсгал хийх болов.

Катаринагийн энэхүү ялалтыг БНАГУ-ын эрх баригчид социализмын өмнөх капитализмын ялагдал хэмээн танилцуулах болов. Тамирчин маань энэ бүхнийхээ төлөө улсаасаа 45 м.кв талбайтай орон сууц авчээ. Мөн түүний бүх мөнгөн шагналыг нь холбооны дансанд шилжүүлсэн байдаг.

Энэ мөчөөс эхлэн Витт алдаа гаргах эрхгүй болсон хэмээн улс орны удирдлагууд нь итгэж найдах болжээ. 1986 онд тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж чадсангүй. Тэргүүн байрыг АНУ-ын уран гулгагч эзэлжээ.

Үүнд нь БНАГУ-ын эрх баригчид нь даруй хариу үйлдэл үзүүлэн, холбооны удирдлагуудын зүгээс Катаринаг ирэх жилийн ялалтын төлөө чадах бүхнээ хийхийг шаргуу уриалах болжээ.

Энэ хооронд тэрээр барууны зүг чигт анхаарлаа хандуулах болсон бөгөөд удирдлагынхаа шүүмжлэлийг улам бүр сөргөөр хүлээж авах болжээ.

Тэрээр мөсөн дээр гарах бүртээ өмссөн хувцасаараа өөрийн эсэргүүцлээ илэрхийлэх болов. Катарина үзүүлбэрийнхээ үеэр үзэгчдэд дур булаам, сэтгэл татам сайхан харагдахыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны уран гулгагч болсон юм.

Жишээлбэл, түүний өгзөг хонго нь банзал дотроо биш, харин сээтэгнүүр занг нь илтгэж харуулсан хальт төдий захалгаа хөвөөгөөр онцгойлон чимж эмжсэн байдалтайгаар гарах болов. Энэ нь шүүгчдэд огт таалагдаагүйгээр барахгүй, энэ спортын дүрэм журамыг ч хүртэл өөрчлөх шаардлагатай болжээ.

Калгарад болсон 88 дахь олимпод түүний өмссөн хувцаснууд томоохон дуулиан шуугианыг тарив. Чөлөөт үзүүлбэрийн тэмцээнд тэрээр энгэр нь сул задгай даашинз өмссөн байлаа.

Гэхдээ үүнийхээ төлөө уран гулгагч маань ямар нэгэн зэмлэл шийтгэл хүлээсэнгүй харин ч түүний энэхүү үзүүлбэрийн гүйцэтгэл нь дээд зэргийн төгс болжээ. Катарина энэ удаагийн тэмцээнд нэгдүгээр байр эзэлж, дахин олимпийн аварга боллоо.

Мөнгө олохын тулд АНУ руу явах хэрэгтэй байлаа.

БНАГУ-д буцаж ирээд, Витт АНУ руу явах талаар дахин бодох боллоо. Тэгээд эх орныхоо эрх баригчдад хандан түүнийг эрх чөлөөтэй явуулахыг хүсэв.

Үүнтэй зэрэгцээд Берлиний хана ч нурав. Витт энэхүү чухал үйл явдал болоогүй бол түүнд Америкт ажиллахаар явах зөвшөөрөл бараг олдохгүй байсан гэдгийг ойлгосон юм.

1990 онд Германы эрх баригчид түүний эсрэг улс төрийн дайралт хийх үед Катарина хэдийнээ АНУ-д ажиллаж байлаа. Жишээлбэл, үүгээрээ тэд түүнийг өмнө нь БНАГУ-ын нууц цагдаагийн газрын мэдээлэгч байсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруутгаж байсан юм.

Тэрээр тэдгээр сэтгүүлчдийг шүүхэд өгч, төрийн хамгаалалтын албатай хамтран ажиллаж байгаа хэмээн түүнийг олон нийтэд харлуулан харуулах гэсэн явуургүй гүтгэлэгээ зогсоохыг шаарджээ.

Алдарт тамирчны хувьд энэхүү хардлага, хандлага нь үнэхээр хүнд цохилт болсон юм. Зөвхөн 2000-аад оны эхээр л Катарина сая нэг юм Германы спортын бахархалт тамирчин гэхээр хүндийг олж авсан билээ.

АНУ-д очоод уран гулгагч маань зохих хэмжээний хөрөнгө чинээг олсон билээ. Тэрээр мөсөн шоунд оролцож, сурталчилгааны кампанит ажлын нүүр царай нь болж, ток шоу, олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцон, Playboy сэтгүүлд зургаа авахуулж байлаа. Шагналын мөнгө нь нэг сая доллар болж байлаа.

Тэрээр Трампын саналаас татгалзаж, кинонд тоглосон бөгөөд гэрлэхийг хүссэнгүй.

Катаринагийн нэгэн үзүүлбэр бүхий тоглолтонд Дональд Трамп оролцжээ. Тэр тамирчинтай уулзаж, утасны дугаар бүхий нэрийн хуудсаа үлдээжээ.

Гэвч Катарина түүн рүү залгах нь бүү хэл түүний тухай ч бодсонгүй. Үүнд нь Трамп ихэд гомдон, Витттэй хийсэн дараагийн уулзалтаараа түүнд дургүйцлээ илэрхийлжээ. Харин тэр түүн рүү зүгээр л инээмсэглэжээ.

2005 онд тамирчин Катарина Витт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан Katarina Witt Stiftung буяны санг байгуулжээ. Мөн тэрээр "Мөсөн гүнж" болон "Ронин" хэмээх тулаант хоёр кинонд тоглосон юм. Витт мөн өөрийн зохион бүтээсэн үнэт эдлэлийн цуглуулгаа ч гаргажээ.

57 настай Катарина Витт одоо Берлинд амьдарч байна. Түүнийг дэлхийн хэмжээний од болмогцоо, Ричард Дин, Андерсон, Дэнни Хьюстон гэх зэрэг янз бүрийн одуудтай хувийн харилцаатай байсан гэж үздэг юм.

Гэвч Катарина хэзээ ч албан ёсоор гэрлэж байгаагүй бөгөөд ирээдүйдээ ч үүнийг хүсэхгүй байгаа билээ. Түүний хэлснээр бол, тэрээр ийм хувийн харилцааныхаа төлөө ажил, хоббигоо золиослохгүй гэсэн байдаг.

Эх сурвалж: Femmie

Орчуулсан: Э.Булган

Прага хотод болсон Европын аварга шалгаруулах тэмцээн болоод Калгарад болсон олимпийн уран гулгалтын тэмцээнд Кармены дүрд Витт (1988 оны 1-р сарын 5)

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.211.53.61) 2023-03-04 14:48
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • DR. PRADHAN

      (197.211.53.61) 2023-03-04 14:48
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах