Бамбайн өвчин гэж юу вэ?

Twitter Print
2020 оны 06-р сар 02-нд 16:37 цагт
Мэдээний зураг,

Бамбай гэдэг нь томорсон бамбай булчирхай юм. Хавдар биш.

Шинж  тэмдэг

Гол шинж тэмдэг нь бамбай булчирхай хавдах, хавдсан бамбай нь улайн хоолойд даралт учруулснаар ханиалгах, хоолой сөөнгөтөх, залгиур хоолойд хүндрэл учрах, амьсгалахад бэрхшээлтэй болно. Гараа толгойноос дээш өргөхөд толгой эргэж, хүзүүний судасны томролт үүсэх тохиолдол бий. 

Шалтгаан эрсдэл

Бамбайн хэд хэдэн төрөл бий. Энгийн бамбайн өвчлөл нь ямар шалтгаанаар үүдэж байгаа нь мэдэгдэхгүйгээр илэрч, хүний биеийн хэрэгцээнд шаардагдах дааврыг хангалттай гаргаж чаддаггүй.

Бамбай булчирхай нь улам томорсоор ердийн бамбайн хоёр төрөл үүснэ. 

•    Эндемик бамбай (коллойд)- орон нутгийн шинжтэй өвчин
•    Спорадик бамбай. Хоргүй бамбай. 

Коллойд бамбай нь иод дутмаг газар нутагт амьдардаг хэсэг бүлэг хүмүүст илэрдэг. Эдгээр нутаг дэвсгэр нь ихэнх тохиолдолд далайн эргээс алслагдсан байна. Иймд тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүмүүс өдөр тутмын хоол хүнсэндээ зохих хэмжээний иодыг хэрэглэж чадахгүйн улмаас коллойд өвчин авдаг. (иод нь шаардагдах бамбайн дааврыг ялгаруулдаг.)

Ихэнх тохиолдолд спорадик бамбайн үүсэх шалтгаан нь тодорхойгүй байдаг. Тун ховор тохиолдолд лити, стеройд буюу биохимийн эсрэг эмүүдийн хэрэглээнээс хоргүй бамбай буюу спорадик бамбай үүсдэг.

Эрсдлийн хүчин зүйлс:

•    40 орчим насныханд
•    Удамшил
•    Эмэгтэйчүүдэд
•    Өдөр тутмын хоол хүнсэнд иодын хэрэглээ дутагдсанаас.

Оношлогоо, шинжилгээ

Хэрэв хэт авианы оношлогоогоор илэрвэл бамбайн хавдартай эсэхийг шалгах зорилгоор эд эсийн шинжилгээ хийдэг. 

Эмчилгээ

Бамбай нь шинж тэмдгээсээ шалтгаалан эмчлэгдэнэ. Томорсон бамбайн эмчилгээнд:

• Хэрэв бамбай нь хэт их бамбайн дааврыг ялгаруулж байвал булчирхайг багасгахын тулд радио идэвхит иодын эмчилгээ хийнэ.

• Мэс засал- булчирхайн бүхэл хэсгийг устгана. 

• Хэрэв бамбай нь иод дутагдлаас үүдэлтэй бол бага тунгаар иод эсвэл калийн эмчилгээ хийнэ.

Залгих амьсгалахад хүндрэлтэй. Оршин суугаа орон нутгийн шинжтэй коллойд бамбайнаас сэргийлэхийн тулд иоджуулсан давс хэрэглэх хэрэгтэй. 

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.