Хүүхэд тань бие даах чадвар сул байгаа бол

Twitter Print
2020 оны 10-р сар 29-нд 16:36 цагт
Мэдээний зураг,

Хүүхдээ хэт бөөцийлж, харилцан дүгнэлтгүй бусдыг буруутгаж хүүхдийг өмөөрөх, хийх зүйлийг нь өмнөөс нь хийж өгөх тусам хүүхэд бие даалтгүй, идэвх санаачлагагүй, асуудалд өртөмхий, бүрэг ичимхий болдог.

Хүүхдийн оюун бодол, сэтгэл зүй, бүтээлч байх хандлагыг гэмтээж байгаа энэхүү үйлдлүүдээ үргэлж зөвтгөж бид эцэг эх нь учраас өмнөөс нь шийдэх ёстой гэсэн муйхар үзэл хүүхдийг биднээс улам холдуулдаг. Бие даана гэдэг нь өөрөө бодож, өөрөө шийдэж, өөрөө хийж, өөрөө бусадтай "учраа олохыг" хэлнэ.

Тиймээс та хүүхдэдээ насанд нь тохирсон ажлыг даалгаж итгэж байгаагаа мэдрүүлж чадах зүйлийг нь өмнүүр нь орж бүү хийгээрэй. Хүүхдээ таны дэргэд байхад алдаа гаргаж түүнээсээ суралцах боломжийг олгоорой.

хүүхэд бие даах чадвар зурган илэрцүүд

Г.Төмөрзаяа

“Хөөрхөн шар шувуу” сургалт, судалгааны төвийн үүсгэн байгуулагч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.