Өвөрхангай баг улирлын дөрөв дэх ялалтаа авлаа

Twitter Print
2019 оны 12-р сар 26-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

Үндэсний лигийн улирлын хүснэгтийг тэргүүлэгч багуудын нэг Д.Буян-Өлзий эзэнтэй Өвөрхангай Тэнүүн Өлзий баг улирлын тав дахь тоглолтоо Улаанбаатар баг эсрэг хийлээ.

Тоглолтын эхнээс хоёр баг тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлсээр эцсийн мөчид 111-108 харьцаатай Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг улирлын дөрөв дэх ялалтаа авлаа. Тус тоглолтод Өвөрхангай баг будагтай талбайд илүүрхэж өрсөлдөгч багаасаа 22 оноог илүү авсан байна. Өвөрхангай Тэнүүн Өлзий багаас Т.Ууганбаяр 26 оноогоор багаа тэргүүлжээ.

Ховд Шонхорууд хүснэгтийн 3-р байр луу дэвшлээ

Үндэсний лигийн тэргүүн хэсгийн “Шинэ жил”ийн тоглолт Б.Пүрэвдорж эзэнтэй Ховд Шонхорууд болон З.Баясгалан эзэнтэй Дарьганга Альянс Тех багууд хооронд боллоо. Тус тоглолтын эхнээс Ховд Шонхорууд оноогоор илүү явсаар 106-94 харьцаатай хожлоо. Ийнхүү Шонхорууд баг 3-2 гэсэн амжилттай болсон бол Дарьганга Альянс Тех баг улирлын гурав дахь ялагдлаа 2-3 гэсэн амжилттайгаар хүснэгтийн 4-р байрт бичигдэж байна.

Тус тоглолтод Ховд Шонхорууд багаараа маш жигд тоглолтыг үзүүлж зургаан тоглогч 10-с дээш оноог авсан бөгөөд 50-с дээш хувьтай довтолж сайн тоглолтыг гаргасан юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.