
АНУ-ын Төрийн департамент АНУ-д цагаачлах хүсэлт гаргаж буй ОХУ-ын иргэдийг "орон гэргүй иргэд" гэсэн төрөл рүү шилжүүлжээ.
Төрийн департаментын албан ёсны сайтад бичсэнээр уг шийдвэр энэ сарын 21-нээс хэрэгжиж эхэлсэн байна. АНУ-ын зүгээс консулын төлөөлөгчийнх нь газар байхгүй эсвэл улс төр, аюулгүй байдлын хувьд тогтворгүй гэж тодорхойлсон улс орнуудын иргэд АНУ-аас цагаачлах виз хүсэх үед тэдгээр иргэдийг "орон гэргүй иргэд" гэсэн төрөлд багтаадаг аж.
ОХУ-аас гадна Венесуэл, Иран, Йемен, Куб, Ливи, Сомали, Эритри, Өмнөд Суданаас цагаачлалын виз хүсэгчид мөн "орон гэргүй иргэд" гэсэн төрөлд хамаарагддаг аж. АНУ-ын Төрийн департаментаас гаргасан шийдвэрийн дагуу ОХУ-ын нутаг дэвсгэрт амьдардаг ОХУ-ын иргэд нь АНУ-ын цагаачлалын виз хүсэхдээ Польшийн нийслэл Варшав дахь АНУ-ын консулын газарт хандах шаардлагатай аж.
ОХУ-ын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөдөгч Мария Захаровагийн хэлж байгаагаар Америкийн дипломатууд олон жилийн турш ОХУ дахь гадаадын консулын үйлчилгээний тогтолцоог эвдэж байгаа ба америкчууд ОХУ дахь консулын газруудаа хааж, консулын газарт ажиллаж буй албан хаагчдынхаа тоог цөөлж, өдөөн хатгасан үйлдэл хийсээр ирсэн аж.
Эх сурвалж: dw.com
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.