Д.Жаргалсайхан: МАХН-д хууртаад байгаа учраас л ядуу амьдарч байгаа

Twitter Print
2019 оны 10-р сар 16-нд 14:05 цагт
Мэдээний зураг,

МАХН-аас өрх бүрийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдэн, өөрийн төв байрныхаа урд долоо хоног бүрийн бямба гарагт иргэдийг цуглуулан бүртгэж байгаа. Тэд иргэдийн иргэний үнэмлэхийг нь хуулбарлан авч, анкет бөглүүлж, ямар хэмжээтэй хаана байршилтай орон сууцанд орох хүсэлтэйг нь бүртгэн авч байгаа юм.

Тэгвэл МАХН-ын тус арга хэмжээг эдийн засагч Д.Жаргалсайхан шүүмжилжээ. Тэрбээр “Өрх бүрт орон сууц өгнө гэж хэзээ ч бүтэхгүй зүйлээр худлаа амлаж сонгуулийн хууль зөрчиж байгаа учраас МАХН-ыг сонгуульд оруулахгүй байх ёстой гэж бодож байна. Энэ хүмүүст хууртаад байгаа учраас л 3 хүн тутмын 1 нь ядуу амьдарч байгаа” хэмээн цахим хуудастаа бичсэн байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.