Удирдах ажилтны характер байгууллагын соёлд хамгийн ихээр нөлөөлдөг

Twitter Print
2021 оны 10-р сар 25-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

Удирдах ажилтны характер байгууллагын соёлд хамгийн ихээр нөлөөлдөг.

1.Ажилтандаа ажлаа чөлөөтэй хийх боломжийг олгож, дэмждэг, хамтарч ажилладаг удирдагчтай багийн ажлын бүтээмж өндөр, гишүүдийн сэтгэл ханамж фүүл, нээлттэй, бүтээлч орчинд урам зоригтой ажиллана.

2. Ажилтныхаа ажиллах боломжийг хууль ёсны дагуу олгодог ч үгээрээ, харцаараа, хандлагаараа эрх чөлөөг боож хаадаг, дэмжихдээ ч үгээ, үнэлгээгээ харамладаг удирдагчтай багийн ажил нь бүтээмжтэй мэт харагдавч чанаргүй, гишүүд нь урам зориггүй байх бөгөөд ажил нь нэг юм үлгэн салган л үргэлжилдэг. Байгууллагын соёл халтар хултар.

3. Яг харахад ямар ч алдаа гаргахгүй ч ажилтнаа хянасан, хардсан, алагчилсан, цаанаа нэг хорлонтой хандлага, арга барилтай удирдагчийн баг ажил нь нурж унахын наагуур, гишүүдийнх нь сэтгэл зүтгэл хүнийрхэх, хувь хувиа бодохын цаагуур. Хэн ч түүнд чин сэтгэлээсээ ажилладаггүй, зөвхөн цалингийн төлөө л ажилладаг. Байгууллагын соёл тэнд тэг.

Даргархах, зандарч томрох, захирах арга барил моодноос гарч хамтарч ажиллах, өөрийнхөө чадвараар манлайлах, үлгэрлэх нь өнөөгийн удирдагчийн шинэ имидж болсон.

Ер нь бол авир муутай, дотор муутай хүн байгууллагын соёл, үнэ цэнийг устгадаг. Харин мэдлэг, чадвар, зөв хандлагатай даргатай байгууллагад шинэ соёл, шинэ санаачлага, ажил бүтээл, ундарч, итгэлцэл дүүрч, инээмсэглэл цалгидаг.

Дэмчигийн Наранзул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.