Л.Мөнхбаясгалан: Доромжлоод л бай, эрх мэдэлтнүүдээ. Та нар дараагийн сонгуулиар алга болно

Twitter Print
2014 оны 11-р сар 03-нд 09:51 цагт
Мэдээний зураг,

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн "Цензургүй яриа" нэвтрүүлэг хэт нэг талыг барьсан хүмүүс оролцож байна гэх шүүмжлэл тархаад байгаа. Харин энэ асуудалд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан "Эд бол нөгөө бусад ТВ-үүдэд орж болдоггүй, тэднийг оруулах ч үгүй хүмүүс юм. Яагаад гэвэл тэд Засагт шүүмжлэлтэй ханддаг цөөнх юм. Сэтгүүлч хүн Засгийн газартай нэг үзэл бодолтой хэзээ ч байх ёсгүй. Тиймээс би Засгийн эрх баригчидтай нийлээд хэзээ ч бусдыг урж ноцож явсангүй" хэмээжээ.

Нэвтрүүлгийн зорилго нь тухайн үеийнхээ хамгийн халуун сэдэв, дуулианы эзнийг урьж оролцуулж, нээлттэй ярилцдагаараа онцлогтой. Үүгээрээ ч зарим нэг хүмүүст адлагдах, үзэн ядагдах гол шалтгаан болдог аж. Сүүлийн үед цахим ертөнцөөр түүний зургаар эвлүүлэг хийн цахим ертөнцөөр тараасан байна. 

Үүний тухай тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “За ийм эвлүүлэг явууллаа гээд би айх уу? эсвэл Цензургүй яриа нэвтрүүлгээ хийхээ болиод Ерөнхий сайд Алтанхуягийг магтах уу? Эдгээрээс дүгнэхэд сэтгүүлч би энэ Засгийн газрын хоолойд нь тээглэсэн яс болчихоод байгаа юм байна. Миний нэвтрүүлгийг, намайг үзэн ядаж байгаа аж. Аргагүй ээ, надаас өөр сэтгүүлч эдний эсрэг дуугарч чадахгүй байгаа нь үнэн. Тийм болохоор миний дуу хоолой тод бөгөөд чанга сонсогдож байгаа юм байна. Урам орлоо... Улам чанга тод дуугарахын төлөө би хичээнээ. Доромжлоод л бай, эрх мэдэлтэнүүдээ. Та нар дараагийн сонгуулиар алга болно. Харин би энэ байгаа газраа зогссоор үгээ хэлсээр л байх болно. Хамгийн гоё нь би сэтгүүлч, тиймээ намайг Мөнхбаясгалан гэдгийм, эрх баригчдааа ...” хэмээжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.