
Английн премьер лигийн 10-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдөр боллоо. Бямба гарагийн үдэш “Челси”-“КПР” 2:1, “Арсенал”-“Барнли” 3:0, “Саутхэмптон”-“Халл Сити” 1:0, “Вест Бромвич Альбион”-“Лестер Сити” 1:0, “Ньюкасл”-“Ливерпуль” 1:0-ээр хожсон бол “Сток Сити”-“Вестхэм Юнайтед” 2:2, “Эвертон”-“Суонси Сити” 0:0-ээр тэнцжээ. Харин ням гарагийн үдэш “Манчестер Сити”-“Манчтестер Юнайтед” 1:0, “Тоттенхэм Хотспур”-“Астон Вилла” 2:1-ээр тус тус хожиж, ээлжит гурван оноогоо авсан байна.
Эхний арван тойргийн дараах байдлаар Ж.Моуриньогийн удирдсан “Чесли” 26 оноотой тэргүүлж, “Саутхэмптон” 22, “Манчестер Сити” 20, “Арсенал”, “Вестхэм Юнайтед” 17 оноотой удаалж байгаа аж.
Премьер лигийн хүснэгт

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505