E-barimt-ын системд алдаа гарч, сугалаанд хожсон талаарх ташаа мэдээлэл очжээ

Twitter Print
2020 оны 03-р сар 23-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

НӨАТ-ын урамшууллын E-barimt-ын системд алдаа гарсны улмаас зарим хэрэглэгчид сугалаанд хожсон талаарх ташаа мэдээлэл очжээ.  

Өчигдөр буюу гуравдугаар сарын 22-нд болсон сугалааны ээлжит тохирлын үндсэн дугаар 93881173 байсан бөгөөд зарим хэрэглэгчид "сугалаанд хожсон" гэх мэдээлэл ирсэн ч эргэн устсан байна. Энэ талаар Татварын ерөнхий газрын мэргэжлийн зөвлөгөө өгөх 1800-1288 утсаар лавлахад "Системд алдаа гарч 76-гаар төгссөн дугаартай хүмүүст андуурч ташаа мэдээлэл очсон юм шиг байна" гэв. 

Гэхдээ 76-аар төгссөн дугаараас гадна 00 дугаараар төгссөн баримттай хэрэглэгчдэд ташаа мэдээлэл иржээ. Сугалааны өчигдрийн тохирлоор 30 сая төгрөгийн супер азтан тодорч 25'990 хүн азтан болсон юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • bayarlan gomdogch

      (150.129.143.198) 2020-03-23 16:38
      • 0
      • 0

      azin sugalaa taarch erged harahad alga bolj bayarluulan gomdoob shuured l aldlaa da dahin uzrahin yuruul debshuulee

      Хариулах