Абу Дабигийн “Их дуулга”-д аман хүзүүдлээ

Twitter Print
2014 оны 11-р сар 03-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн боллоо. Энэ удаа 59 орны 318 тамирчин өрсөлджээ. Манай бөхчүүдийн хувьд хөнгөн жинд босоо байж эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг алтан медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, дараа нь ОХУ-ын Кристиана, Испанийн Жулиаг, хагас шигшээд БНАСАУ-ын Ким Сол Миг, финалд Унгарын Эва Черновичкиг юүко үнэлгээгээр хожсон байна. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д манай хоёр бөх медалийн тавцанд зогслоо.

Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин эхний тойрогт гоц мөргөж, удаад нь Эквадорын Л.Прекиадог, хэсгийн аваргын төлөө Казахстаны А.Имашевийг, аваргын төлөө Азербайжаны И.Мушкиевтэй барилдсан ч цэвэр хожигдсон аж. Энэ жинд Г.Хэрлэн эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Армены Давтяан, гуравт Австрийн Пасчейр нарыг ялсан. Харин хагас шигшээд Азербайжаны О.Сафаровт хожигджээ. Гэхдээ хүрэл медалийн төлөөх барилдаанд Их Британийн Эшлейг хөмрөх мэрээ цэвэр шидэж, медаль авсан аж.

2016 онд Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн ХХХI наадам болно. Энэхүү наадамд оролцох жүдогийн тамирчдын эрх олгох тэмцээн эхлээд удаагүй байна. Манайхан Казахстан, Узбекистан, АНЭУ-д болсон эрхийн оноо олгох тэмцээнд амжилттай оролцсоор байна.

Медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Азербайжан

1

2

2

5

2

Монгол

1

1

1

3

3

ОХУ

1

1

1

3

4

Герман

1

0

2

3

5

Беларусь

1

0

1

2

6

Словени

1

0

1

2

7

Голланд

1

0

0

1

8

Португал

1

0

0

1

9

Косово

1

0

0

1

10

Канад

0

1

3

4

11

Франц

0

1

1

2

12

Румын

0

1

1

2

13

Австри

0

1

1

2

14

Унгар

0

1

0

1

15

Их Британи

0

0

1

1

16

БНАСАУ

0

0

1

1

17

Польш

0

0

1

1

 

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.